Хүслэнт Аялгуу

ҮНЭН ҮГ
Зоог өрсөн баярын ширээнд чинь
Зочин болж зохицож чадахгүй нь
Дотор орших Бурхан минь үргээд
Домогийн талд туйлах гээд байна.
Өхөөрдөм бяцхан тооройг минь
Өрцөлж тамлаад юунд шарав
Шанз ятгын эгшигтэй амьдралд
Шандуурсан сэтгэл амь тавих дуун дутлаа гэж үү.
Өдийг нь зумлаад алтан залаатыг
Өндөгтэй нь хамт чанасан байх чинь
Өөрөөс чинь түрүүн нартай мэндэлж залбирдагт нь
Үртэй үндэстэй нь шийтгээ юу.
Алаг үнээний хэл өндөр зэрэглэлийн зууш гэнэ үү
Аврал эрж амь тасрахдаа чамд найдсаар л байсан
Баярын ширээ чинь бойны газар шиг байхад
Буянтны дүрт чи эрлэгийн элч шиг харагдаад байна
Анд минь чиний орчин эзгүйрхэнэ
Алаг нүд минь ч хүрмээ хайж байна
Анд минь чамайг Бурхан өршөөг
Аавынхаа хойт дүрийг идчихээгүй л байгаасай
Зовлонг чухам юугаар амталчихаад
Зоог барих гэж зочид урьсан юм бэ?

"ҮНЭН ҮГ" цааш унших »
Хvн төрөлхтөн тааламжгvй гурван жилтэй нvvр тулах бололтой
2012 оны тухай зөгнөлvvдээс харахад Европ, Ази, Америкийн нэлээд хэсэг техногенийн болон байгалийн сөрөг vзэгдэлтэй тулгарах бололтой. Энэтхэгийн алдарт зурхайч Б.В.Раман 2012 он хvртэлх дэлхийн хувь заяаны тухай зөгнөснийг толилуулья.
Юуны өмнө ведийн зурхайд сарны тооллыг авч vздэг гэдгийг мэдвэл зохино. Энэ нь тухайн жилийн дөрөвдvгээр сараас дараа жилийн дөрөвдvгээр cap хvртэл vргэлжилдэг. Одоогийн жилийг "сарвадхари" хэмээн нэрлэнэ. Сарвадхари жил дэлхий нийтээрээ баярлан цэнгэх боловч хvнсний бvтээгдэхvvний vнэ өсөх магадлал тун өндөр байна.
Хөдөө аж ахуйн бvтээгдэхvvн, ургац хураалт, тvvнийг тээвэрлэх, хадгалах зэрэгт илvv хvчин чармайлт шаардагдана. Энэ vе нь хvн төрөлхтний хувьд сvvлчийн тайван амгалан, тааламжтай цаг байх аж. Ер нь өмнөх жилvvдийг Б.В.Раманы зурхайд тааламжтай он цаг хэмээсэн байдаг.

"Хvн төрөлхтөн тааламжгvй гурван жилтэй нvvр тулах бололтой" цааш унших »
www.YOUTUBE.com

Бурханыг минут, хором бүр санан дуурс
Францийн Парис хотын Дияан Бясалгал-1  
Битгий сөрөг мэдээлэл ярьж бай, таны бодож байгаа бодол бүхэн эерэг, зөв байх ёстой, сөрөг бодол бүхэн сөрөг зүйлийг бий болгодог. Тиймээс сөрөг бодлыг үүсгэхгүй байж, сөрөг үгийг амнаасаа гаргахгүй байж, таны бодож байгаа бүхэн тань эерэг байх ёстой төдийгүй ингэснээрээ та хамгийн шилдэг нь байж чадна.
Санаж яв, минут бүр, секунд бүр бурханд төвлөр. Энэ бол Бурханаас танд тавьж буй цорын ганц шаардлага бөгөөд энэ л ганцхан таны хийх ёстой зүйл юм. Танд тавьж буй энэ л шаардлагыг та биелүүлвээс, таны бүх зүйл амар хялбар болж, хэцүү зүйл нэгээхэн ч үгүй байх болно.
Та юу ч хийгээгүй байсан ч, та ямар нэгэн зүйлийг хийсэн байсан ч, та юунаас ч айхгүй байх болно, та чинь тэнгэр, газрын хоорон дахь сүр хүчит төрөлтөн шүү дээ, Бурханыг дуурссанаараа та өөрийнхөө ямар их чадавхитайгаа мэднэ, бүтээлч оюун санаатай байна гэдэг хэцүү л дээ гэхдээ таны оюун санаа ямар бүтээлч гэдгийг та мэднэ. Эх газрын Хятад орноос ирсэн шавь нар та бүхэн хамгийн сайхан газарт амьдардаг, хамгийн боломжтой газарт, хамгийн сайхан, хамгийн шилдэг газар та бүхэнд заяагдсан гэж хэлээд байдаг шүү дээ. Та бүхэн үнэхээр адислагдсан хүмүүс. Тиймээс битгий гомдол нэхээд бай, битгий оюун бодолдоо сөрөг бодол тээгээд бай, таниас гарч байгаа үг хүртэл сөрөг байх ёсгүй. Учир нь таны хэлсэн үг үнэхээр, үнэхээр хүчтэй, тэр хүч нь үнэхээр агуу хэт их төсөөлөл байдаг. Тиймээс цаашид битгий сөрөг зүйлийг бодолдоо тээж байгаарай.
Шавь:  Бурхан цаанаасаа бидэнд дадал зуршлыг бий буулгаж өгдөг юмуу эсвэл шууд автоматааар бидэнд дадал зуршил гэгч зүйл бий болчихдог юм уу?
Багш: Эзэн Бурханд төвлөрвөл бүх зүйл алга болж, үгүй болно. Тэнд ямарч буулгаж ирсэн дадал гэх зүйл гэх зүйл байхгүй болно. Таныг Бурханд төвлөрч байхад, ямарч  хийсвэр гэх ойлголт байхгүй болно, та автоматаар л ямар ч асуудалгүй болчихдог. Та өөрөө л дадал зуршил гэх зүйл бууж ирдэг гэж оюун бодолдоо боддогоос л ийм байгаа юм. Хэрвээ ингэж бодохгүй л бол, та өдөр бүр Бурханд төвлөрч чадна.

"Бурханыг минут, хором бүр санан дуурс" цааш унших »
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийжээ
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ. 

"Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийжээ" цааш унших »
“Амьд судрын удирдлаган дор бясалгах нь” 3
Үргэлжлэл ... Түүнчлэн би Гуань Инь Аргыг хамгийн хурдан арга гэдэгт баттай байна. Бүр бид өөр арга биднийг Будда болгож чадна гэсэн ч байсан би Гуань Инь Аргыг хамгийн хурдан хамгийн найдвартай,энгийн хялбар арга гэдэгт баттай байна. Хэн ч байсан бясалгаж чадна, та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай,залуу ч бай,хөгшин ч бай чадна. Бидний зарим бясалгагч нар 80 настай, зарим нь тав юмуу зургаан настай байгаа. Найман настай балчираас наян настай хөгшид хүртэл бүгдээрээ ахуй ойлголттой байгаа. Адилхан ахуй ойлголттой байх нь ганц хоёр нь л адилхан байх гэсэн үг биш юм, үгүй шүү. Хэрэв тэд адил дэстэй бол,мэдээж тэд бүгд адил ахуй ойлголттой байдаг, өөр дэстэй бол өөр өөр ахуй ойлголттой байдаг, гэвч бүгд л ахуй ойлголттой. Түүнчлэн, Сурангама Сударт, Шагжамуни Будда, Манжушри Бодисатва ба Гуань Инь Бодисатва бүгд л Гуань Инь Аргыг магтдаг. Бид, Буддын шашинтнууд Сурангама Судрыг уншихдаа Гуань Инь Аргаар бясалгахыг үнэхээр хүсэх байх, гэхдээ л яаж бясалгахаа мэддэггүй, яагаад гэвэл энэ Сурангама Сударт байхгүй юм шүү дээ. Тэнд зөвхөн Гуань Инь Аргын магтаал л байгаа. Хэрэв тэр бичигдэж болдог бол, Шагжамуни Будда хэлчихсэн байгаа,тэгээд дараагийн үеийнхэн сурч болох болно.
"“Амьд судрын удирдлаган дор бясалгах нь” 3" цааш унших »
SMTV-ийн Копенхагены тухай Youtube дээр тавьсан зүйлсэд саналаа өгөх тухай
Эрхэм гэгээнтнүүдээ, Youtube дээр Копенхагенд болох хуралд чухал нөлөө үзүүлэхүйц Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн алсын төлөвийн тухай видео бичлэг хийсэн байгаа. Энэхүү үйл ажиллагаа ялж, амжилтанд хүрэхэд туслаарай.Та бүхэн бүгдээрээ 11 сарын 6-наас 30-ны хооронд энэхүү үйл ажилагааг идэвхтэй дэмжиж бүгд саналаа өгөх хэрэгтэй байна. Хэрвээ энд SMTV ялвал, дэлхийн бүх удирдагч нарт энэхүү бичлэгийг үзүүлэх боломжтой байгаа юм. Мөн тусгайлан энэхүү хуралд оролцож байгаа бүх хүмүүст үзүүлэх боломжтой юм.

Саналаа өгөх заавар:

   1. http://www.youtube.com/user/cop15 хаяг руу ороорой.
   2. Хамгийн дээр байгаа "Vote" хэсгийг дараарай.
   3. Баруун талд байгаа дөрвөлжин хайх хэсэг рүү ороод 'agriculture' ба suprememastertv' мөн 'facts' болон 'animal' гэсэн зүйлсийг хайж үзнэ.
   4. "ANIMAL AGRICULTURE: THE FACTS" гэсэн хэсгийг дарахад дэлгэцийн дунд хэсэгт энэ нь видео хэлбэрээр гарах болно.
   5. Бүх л гарч байгаа видеог бүрэн хэмжээгээр дуустал нь үзээрэй. (Энэ үнэхээр чухал шүү)
   6. Саналаа өгөхийн тулд баруун талд байгаа ногоон эрхий хурууны тэмдэгтийг дараарай.

"SMTV-ийн Копенхагены тухай Youtube дээр тавьсан зүйлсэд саналаа өгөх тухай" цааш унших »
Орчлонгийн явдал
Орчлонгийн явдал бухэн
Урамгүй зүүд зэрэглээ мэт
Оройн богдын адис бухэн
Орчлонгийн амьтнаас давсан үйлс
Чиг зориг сүжгээн хичээвэл
Чинадийн явдал гарт санагдмой
Угаас ариун унэнийг санавал
Уулгамч авгай ч нөхөр болмой
Алс хэтдээн санах санаа
Амиа хайрлавал бодож узвээс
Ариун буянт явдлыг
Алгасалгуй олж ороорой тэр минэ
Эвлэж ханилсан нөхрөөн хайрлавал
Энэ насыг илбэд бод
Итгэсэн сэтгэлийг гурван эрдэнэд
Энхрий элбэрлийг хусэндээн
Далай олон улсын үгийг
Дансны чигтагыг огтлох мэт
Тэжээж санасан бянт сэтгэлээр
Дийлж дараад санаа амраарай
Аврал дээд ламынхаа ачаар
Атгагт сэтгэлээн чандаас тонилгоод
Амгалан хоосон даяны хүчээр
Аминдаваа бурхныг
Амьтанд золгуулах болтугай

"Орчлонгийн явдал" цааш унших »
Хvний бие тооны хэлээр...
- Биеийн 60% нь ус байдаг. Ясны 25%, элэгний 70%, булчингийн 75%, цусны 80%, тархины 25 %-ийг ус эзэлдэг. -Эрдэмтэд хvний биед ойролцоогоор 400-680 булчин байдаг гэдэг. Эрэгтэй хvний биеийн 40%, эмэгтэйчvvдийн 30% нь булчин байна. -Хэвийн хэвтэж байх vедээ хvн хоногт 400-500 литр хvчилтөрөгч хэрэглэнэ. Ингэхдээ минутанд 12-20 удаа амьсгалдаг байна. Нас биед хvрсэн хvний зvрх өдөрт 10.000 литр цус ялгаруулдаг. Зрхний нэг удаагийн цохилт 130 миллилитр цус гадагшлуулна. -Минутанд тархиар 740-750 миллилитр цус гvйнэ. -30 хvрснээс хойш хvний биеээс өдөрт 30-50 мянган мэдрэлийн эс vхдэг.
"Хvний бие тооны хэлээр..." цааш унших »
Гахайн Ханиадны эсрэг вакцин худлаа шүү!!
Өндөр хөгжилтөй орнуудын олон олон эрдэмтэн эмнэлгийн мэргэлжилтэн болон сэтгүүлчид одоо хийгдэж байгаа H1N1 вирусын вакцинд хүний биеийн дархлааг сулруулах бодис байгааг олж мэдээд www.youtube.com дээр өөрсдөө бичлэг хийн хүмүүст мэдэгдэж байна. Ингэснийхээ төлөө ч тэдний ихэнх нь ажлаасаа халагдаж.

Эдний дундаас нэгэн сэтгүүлч ажиллах хугацаандаа Засгийн газрын уг хуурмаг ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх хөтөлбөрийг олж мэдээд улсынхаа Цагдаагийн газар болон Холбооны мөрдөх товчооны газар хэрэг үүсгүүлэхээр мэдэгдсэн боловч аль нь хайхарч авч үзээгүй байна. Уг хөтөлбөрт :

Тэдний таамаглаж буйгаар дэлхийн хүн амын дийлэнх нь вакцинжуулалтанд сайн дуураараа орох юм байна. Харин цөөн хэдэн хүмүүс эсэргүүцэх боловч тэдний машинаар гэрээс нь ачин тусгай газарт цуглуулан тарих аж.

"Гахайн Ханиадны эсрэг вакцин худлаа шүү!!" цааш унших »
“Амьд судрын удирдлаган дор бясалгах нь”
Их Багш Чин Хайн 1988 оны 6-р сарын 19-нд

Тайванийн Юүйланд тавьсан

“Амьд судрын удирдлаган дор бясалгах нь” лекц.
Үргэлжлэл ...

SM: Үүнийг ойлгож мэдсэн хүн байна уу? Тиймээ. Та юу харж байна? Тайзаар нэг гэрлийн далай байхыг харж байна. Лекцийн танхимд тэнгэрт тулсан өндөр гэрэл дүүрсэн байгаа. Тэнгэрт тулсан өндөр гэрэл байгаа. Аль ч зүгт харсан гэсэн тэр гэрэлийг харахад хараа тань хүрэхгүй юм. Илүү их бясалгах тусам илүү том гэрэлтэй байдаг. Энд лекци өгч байгаа хэн нэгэн байхгүй, зөвхөн гэрэл л байгаа. Энэ үед та өөрийн сахлаа бариад ингэж хэлэх байх “Аха, энэ чинь л дүрстэй байх нь хоосноос ялгаагүй “гэдэг нь юм байна” гэнэ. Магадгүй тэр үедээ сахлаа олохгүй байх, яагаад гэвэл “дүрстэй байх нь хоосноос ялгаагүй байдаг” юм шүү дээ. Гэвч энд байгаа хүмүүс сахлаа барьж чадахгүй. Яагаад гэвэл тэд бүгдээрээ сахлаа хусчихсан. Ийм учраас та юу ч олж барихгүй. Гэвч бид үүнийг мэдэрч ойлгож авч болно, “дүрстэй байх нь хоосноос ялгаагүй” гэж юу вэ гэдгийг нь. Шагжамуни Буддагийн сургасан бүхэн нь үнэн байгаад тэр зөвхөн үнэнийг л ярьдаг юм. Тэр бусдыг хуурч мэхэлдэггүй, гэвч түүний сургааль нь дэндүү гүн гүнзгий, дэндүү өндөр дээд, дэндүү нууцлаг, ертөнцөөс хэтийдсэн юм. Түүнчлэн өнөөдрийн ихэнх Шагжамуни Буддагаас өөр гэгээрсэн багшгүй Буддын шашинтнууд эртний хүмүүсийн ахуй ойлголтын талаарх судар ном уншдаг, тэдний багш нь Нирваан дүрийг үзүүлчихсэн байгаа. Бид зөвхөн тэдний ахуй ойлголт болох “дүрстэй байх нь хоосноос ялгаагүй, хоосон байх нь дүрстэй байхаас ялгаагүй” гэсэн ахуй ойлголтыг л уншдаг байна. Гэвч бид өөрийн гэсэн ахуй ойлголт байхгүй, “дүрстэй нь хоосноос ялгаагүй” гэсэн ойлголт байхгүй. Ийм учраас их олон хүн тааварт ном хаялцан, яг л “дүрстэй нь хоосноос ялгаагүй гэж юу гэж байгаа вэ?” гээд л, “Яагаад Бодидарма Хятад руу явсан бэ?” бас “Хоосон чанар гэж юу вэ?” гээд л. Их олон ном хаялцаан байдаг. Та үүнийг ойлгож ухаарах үедээ,дараа нь үүнийг юутай адилхан бэ гэдгийг мэдэхээрээ юу ч асуух хэрэггүй болно. Өөрөө ойлгож мэдэх юм. АНУ-д ирэхээсээ өмнө бид их олон асуулт тавьж шалгаадаг,тиймээ? Их олоон зүйлийг асуудаг. АНУ-г ийм тийм байх гээд л тааварлаж өгдөг байна. Гэвч бид АНУ-д ирэхээрээ юу ч асуух хэрэггүй, юу ч ярих хэрэггүй болдог. Өөрсдөө мэдчихнэ.
"“Амьд судрын удирдлаган дор бясалгах нь”" цааш унших »
Онигоо
Ажил олгогч: -Та манай компанид ажиллахын тулд, Windows-ийн бүх текст, зураг, дуу дүрсний программ дээр ажиллаж чаддаг байхаас гадна Орос, Англи, Хятад, Япон, Солонгос, Турк, Хинди хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй.
Ажилд орохоор ирсэн хүн: -Би Кадиллакаар ажилдаа ирж орой хүргүүлж, 4-6 бие хамгаалагчтай, хотын төвд 6 өрөө хаустай, Гавайн арлын далайн эрэг дээр 2 давхар зуслантай, тэгээд сард 150 мянган долларын цалин авбал болж байна.

Ажил олгогч: -Тэр ч арай дэндэнэ ээ. 

Ажилд орохыг хүсэгч:
-Чи л өөрөө эхлээ биз дээ.

"Онигоо" цааш унших »
... Харин үр дүн нь тэс өөр
Өвөл бүхэн дандаа урт байдаг
Өнгөрсөн хойно л богинохон санагддаг
Амьд хүн нэгнээ муу хэлдэг
Алга болохоор нь бүгд магтаж эхэлдэг
Анд нөхдөө амьд ахуйд нь урамшуулж, уучилж
Аз жаргалыг бусдад аа харамгүйгээр тараацгаая
Муулах сайлахад таниас адилхан л цаг хугацаа үйл хөдлөл гарна
Харин үр дүн нь тэс өөр

"... Харин үр дүн нь тэс өөр" цааш унших »
Онигоо
НVБ-ээс “Бусад улс оронд хvнс хvрэлцэхгvй байгаа талаар та хувийн бодлоо чин vнэнээр хэлж тусална уу” гэсэн санал асуулга явуулаад бvтэлгvйтжээ. Учир нь: -африкчууд “хvнс” гэж юv байдгийг, -дорнод европчууд “чин vнэн” гэж юv болохыг, -баруун европчууд “хvрэлцэхгvй байна” гэж юv гэсэн vг болохыг, -хятадууд “хувийн бодол” гэж юv байдгийг, -өмнөд америкчууд “тусална уу” гэж яадгийг, -америкчууд “бусад орон” гэж юу байдгийг тус тус ойлгоогvй гэнэ ***
"Онигоо" цааш унших »
Би ганцаараа байна
Тэнгэрийн хаяанд ганц шувуу үзэгдэх шиг би ганцаараа байна
Тэргэл саран усанд дүрсээ харах шиг
би ганцаараа байна
Түүдэг гал эзэнгүй талд гэнэт асах шиг
би ганцаараа байна
Өнчин хийлийн эгшиг өөрийгөө сонсох шиг
би ганцаараа байна

Хойд насандаа болзсон амрагууд дахин уулзах шиг
би ганцаараа байна
Хажуугаар зөрөх цаг хугацаа зогсож эргэн харах шиг
би ганцаараа байна
Хэлбэр дүрсгүй орон зай хавар хувирах шиг
би ганцаараа байна
Хорвоогийн нэгэн зайд би өөртэйгөө уулзах шиг
би ганцаараа байна
"Би ганцаараа байна" цааш унших »
Ургамал, амьтны 17.291 төрөл зүйлд устаж үгүй болох аюул нүүрлээлээ
Байгаль хамгаалах олон улсын холбооны (БХОУХ) ховордсон амьтдын бүртгэлд орсон 47.677 зүйлий ургамал, ан амьтны гуравны нэг орчим нь буюу 17.291 нь бүрмөсөн устаж үгүй болоход хүрснийг тус байгууллагын хамгийн сүүлд хийсэн судалгаа харуулж байна. Жагсаалтад орсон хөхтөн амьтдын 21 хувь, хоёр нутагтны 30 хувь, ургамлын70 хувь, сээр нуруутны 35 хувь нь мөхлийн ирмэгт иржээ. БХОУХ-ны тэргүүн Жейн Смарт "Эрдэмтийн хийсэн судалгаагаар мөхөж буй амьтан ургамлын жагсаалт улам уртасч байна. Амьтдыг хамгаалах ажилд 2010 онд олигтой ахиц гарах шинж алга. Засгийн газрууд шийдвэртэй алхам хийхгүй бол байдал улам хэцүүднэ. Бид цаг алдаж байна" гэлээ.
"Ургамал, амьтны 17.291 төрөл зүйлд устаж үгүй болох аюул нүүрлээлээ" цааш унших »
Энгийн болон гахайн томуугийн vед гарах шинж тэмдэг, тvvний ялгаа
Энгийн болон гахайн томуугийн vед гарах шинж тэмдэг, тvvний ялгаа
 
Энгийн томуу-1    Гахайн томуу H1N1-2

 Шинж тэмдэг- Халуун   
1-    Энгийн ханиадтай үед халуурах нь бага байдаг.   
2-    80% тохиолдолд халуурдаг бөгөөд 38 хэмээс дээш 3-4 хоног халуурдаг байна.
Шинж тэмдэг- Ханиалгах   
1-    Ханиалга өгнө. Салст зүйлс буюу цэртэй ханиалгана.   
2-    Салст зүйлгүй, хуурай ханиалгана.
Шинж тэмдэг- Өвдөлт   
1-    Бага зэрэг бие өвдөнө.   
2-    Ихэнхи тохиолдолд бие өвдөнө.
Шинж тэмдэг- Хамар битүүрэх
1-    Хамар битүүтэх тохиолдол элбэг бөгөөд хэдэн долоо хоногийн дараа алга болдог.
2-    Хамар битүүрэх тохиолдол ховор.
Шинж тэмдэг- Бүлээцэх   
1-    Энгийн ханиадтай үед бүлээцэх мэдрэмж төрөхгүй.   
2-    60% тохиолдолд хүмүүс бүлээцэх мэдрэмж төрдөг байна.
Шинж тэмдэг- Ядралт  

"Энгийн болон гахайн томуугийн vед гарах шинж тэмдэг, тvvний ялгаа" цааш унших »
Өөрсдийгөө болон гариг дэлхийгээ аврахын тулд цагаан хоолтон болцгоо.
"Багш Шавийн Шүтэлцээ нэвтрүүлэг
Төгс Гэгээрсэн Их Багш Хайтай хийсэн ярилцлага
Олон орны цугларалт 2-р сарын 21, 2009 он

SM: Би дөнгөж сая нэг эгчээс сонслоо л доо, тэр хэлэхдээ бид хонгил ухаж болно гэж байна. Санаж байна уу? Би мэдээллийг уншаагүй ч би итгэлтэй байна, та нар ухаж болно.
Хөлсөөр хийлгэж болно. Америкт хэзээний бэлэн болсон хонгилнууд байгаа. Нэг номын эгч надад дөнгөж сая хэллээ. Та нар емэйлээр захиалж, зээлийн картаар ч төлж болно.
Би түүнээс,”Дэндүү жижиг тэгээд тав, зургаахан хүн тэнд амьдарч чадах уу? гэхэд тэр “Тийм ээ, түр зурдаа 10 жил амьдарч болно” гэсэн. Би хариуд нь “Тэгээд 10 жилийн дараа яах юм бэ” гэв. Магадгүй тэр компани нь бүр байхаа больж болно. Тэгээд бүх ачаа тээвэрлэлтийн онгоц, бүх онгоцнууд бүгд байхгүй болж бүх усан онгоцнууд байхгүй болчихоор бид яаж дараагийн 10 жилдээ зориулж хонгил хийлгэх юм бэ?”

"Өөрсдийгөө болон гариг дэлхийгээ аврахын тулд цагаан хоолтон болцгоо." цааш унших »
Хуурамч амьдралын төлөө
Өлгий авс хоёрын хоорондох агшин зуурын цаг мөчүүд
Өмчилсөн эс өмчилсөн эрх чөлөөт хоромууд
Гэрэлтэй гэрэлгүй үргэлжлэх бодлууд
Гэмгүй гэмтэй ард үлдэх мөрүүд
Бүгдийг нь март.....
Зүүд шиг маргааш үлгэр шиг өчигдрийг нэгэн жүнзэнд хундаглаад
Зөвхөн өнөөдрийн төлөө тогтооёо
Мэдэрхүйн сэрэлд чинь худал хуурмагыг өгсөн энэ хорвоо
Мэдсэн ч мэдээгүй ч биднийг бүгдийг хуурсан
Манан дунд төөрсөн хурга шиг бидний амьдралд
Магад амьд явах хүсэл минь сэрүүн байна
Мандтугай хуурамч амьдралын төлөө
Маргааш нар мандана гэж өөрсдийгөө хууран тогтооёо
Нар мандана хүмүүс сэрнэ
Үгүй бид мөнхийн нойронд автсан байна
Сар гийнэ сарны амьдрал эхэлнэ
Үгүй бид зүүдлэж байна энэ амьдрал биш
Мөнхийн мөнхөд биднийг хуурсан амьдралын төлөө
Мөнгө,өнгө өнөөдөр мандтугай гэж
Хундага өргөе

"Хуурамч амьдралын төлөө" цааш унших »
“Амьд судрын удирдлаган дор бясалгах нь”
Их Багш Чин Хайн 1988 оны 6-р сарын 19-нд Тайванийн Юүйланд тавьсан “Амьд судрын удирдлаган дор бясалгах нь” лекц.
Эхний өдөр бол бид нэг нэгнээ ч таньдаггүй байсан шүү дээ. Хоёр дахь өдөр бол нэг нэгнээ таньдаг болсон. Гурав дахь өдөр нь бид нэг нэгэндээ дуртай болж тэгээд нэгнээ ойлгож эхэлнэ дээ. Гуань Инь Аргын талаар бодолцож үзэх юм бол, бид үүнийг сайн оюун санааны бясалгал дадал гэж мэдэж байдаг ч гэсэн яаж бясалгахаа мэддэггүй.

Бид үүнийг “арга” гэж хэлж байгаа ч гэсэн, ямар нэгэн дан ганц арга гэж байдаггүй. Тийм учраас бүх сударт үүний талаар бичиж үлдээсэн юм байдаггүй. Иймээс 6-р үеийн Их Багш Хүй Нэн энэ аргыг “үл үзэгдэх арга” гэж нэрлэдэг. Ананда Махакасиапагаас Шагжамуни Будда түүнд ямар арга заасныг асуухад Махакасиапа юу ч хэлээгүй байна. Тэр зүгээр л Анандад явж шатар тоглоё гэж хэлсэн. Энэ үед Ананда хоёр дахь залгалмжлагч болсон байна. Махакасиапа бол Шагжамуни Буддагийн эхний залгамжлагч. Ананда энэ асуултыг асуухад тэр хоёр дахь нь болж чадсан. Гэвч өнөөдрийн Зен бясалгагч нар чулуут талбайг ажиж, олон олон төстэй асуултуудыг асуудаг байна. Тэд яагаад Шагжамуни Буддагийн залгамжлагч нар болж болохгүй вэ?

"“Амьд судрын удирдлаган дор бясалгах нь”" цааш унших »
Багш гэж хэн бэ?
Багш гэдэг бол гарал үүслээ мэддэг, энэ мэдлэгээ үүнийг эрж хайж байгаа хүмүүстэй дуртайяа хуваалцаж, энэ ажлынхаа төлөө төлбөр төлөөс авдаггүй хүмүүс. Тэд хамаг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч энергиэ энэ ертөнцөд зориулдаг юм. Ур чадварын энэ төвшинд хүрмэгцээ бид өөрсдийн уг гарлаа мэдээд зогсохгүй бас бусдад өөрсдийн жинхэнэ үнэ цэнээ таньж мэдэхэд нь туслаж чаддаг...
Багшийг шүтэн дагаж байгаа хүмүүс өөрийгөө жинхэнэ сайн сайхан, жинхэнэ гоо сайхан, жинхэнэ эрдэм мэдлэгээр бялхсан шинэ ертөнцөд хурдан олж авна. Гадна ертөнцийн бүхий л сайн сайхан, эрдэм ухаан хийгээд буянт үйлс нь жинхэнэ дотоод ертөнцийн маань тухай сануулахын тулд л байдаг юм. Сүүдэр тусгал нь хичнээн сайхан байлаа ч жинхэнэ юм шигээ тийм сайхан байж хэзээ ч чадахгүй. Гагцхүү жинхэнэ эд юм л гэрийн Эзэн болох сүнсийг маань хангаж чадна. (52)

"Багш гэж хэн бэ?" цааш унших »
350 гэж юу вэ?
Дэлхийн дулаарлыг гурван энгийн тоогоор илэрхийлье. Энэ танд сонирхолтой байна уу?
Хүн   төрөлхтөн үүссэн цагаас эхлээд одоогоос хоёр зуун жилийн өмнөх үе хүртэл манай гаригийн агаар мандалд нүүрсхүчлийн хийн эзлэх хэмжээ  275 ррм байжээ. Энэ нь агаар мандалд орших сая молекулд нүүрсхүчлийн хийн молекулын эзлэх хэмжээ юм. Энэ бол эхний тоо. Энэ хэмжээний нүүрсхүчлийн хий агаар мандалд байх нь манай гаригт хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Тэгэхээр бидэнд нүүрсхүчлийн хий хэрэгтэй байх нь.  Гэхдээ хэр зэргийн хэмжээтэй гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. 18-р зууны үеэс эхлэн хүн төрөлхтөн нүүрс шатааж, хий, газрын  тос ашиглан эрчим хүч, бүтээгдхүүн үйлдвэрлэж эхэлснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн хий аажмаар ихсэж эхэлсэн бол одоо илүү хурдтай нэмэгдэж байна. 
Харин одоо энэ тоо 387 ррм болсон төдийгүй жилд хоёроор нэмэгдэж байгаа ажээ. Эрдэмтэд нүүрсхүчлийн хийн энэхүү хэмжээг дэндүү өндөр, бүр манай гаригийн түүхэнд хэзээ ч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт хэмээн мэдэгдэж байна. Үүний хор уршигийг хүн төрөлхтөн амсаж эхлээд байгааг эх дэлхийд маань болж байгаа байгалийн гамшгууд нотолж байна.
Сүүлийн буюу хамгийн чухал тогтоож  авах ёстой тоо бол 350 ррм.  Дэлхийн тэргүүлэгч эрдэмтдийн тогтоосноор энэ бол эх дэлхий маань аюулгүй байх хязгаар  юм.  Дэлхийн дулаарлын асуудлаар харанга дэлдсэн анхны эрдэмтэн Жеймс Хансон  “Хэрвээ хүн төрөлхтөн амьдарч буй гариг дэлхийгээ хэвээр хадгалж, соёл иргэншил үргэлжлэн хөгжөөсэй гэж хүсэж байгаа бол CO2-ийн агаар мандал дахь хэмжээг одоогийн байгаа  387 ррм-ээс 350 хүртэл бууруулах зайлшгүй шаардлагатай. Энэ  бол хэцүү зорилт, гэхдээ боломжгүй зүйл биш “ гэж  хэлсэн юм.

Тэгвэл 350 ррм болтол бууруулахын тулд бид юу хийх ёстой вэ ?


"350 гэж юу вэ?" цааш унших »
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Еверестеес Цагаан хэрэм хүртэл дэлхийн залуус нэгдлээ
350 Уур амьсгалын хөдөлгөөний
 Олон улсын өдөрт
2009 оны 10 сарын 24

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Еверестеес Цагаан хэрэм хүртэл дэлхийн залуус нэгдлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг улс орны удирдагчдад шаардах үүднээс дэлхийн залуус нэгдэн олон улсын 350 хөдөлгөөнийг санаачилж, 2009 оны 10 сарын 24-нийг -350 Уур амьсгалын хөдөлгөөнийг  Олон улсын өдөрт болгон зарлалаа.

Агаар мандалд агуулагдаж буй нүүрс хүчлийн хийн эслийн хэмжээг саяд 350 хэсэг болтол нь бууруулахад дэмжлэг үзүүлэхийг дэлхийн сая сая залуус  шаардаж байгаа юм. Бид одоо 390 гэсэн хэмжээнд байгаа учраас л мөсөн уул хайлж, сая сая хүмүүс аль хэдийн уур амьсгалын өөрчлөлтийн хор уршигийг амсаад байгаа билээ.

"Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Еверестеес Цагаан хэрэм хүртэл дэлхийн залуус нэгдлээ" цааш унших »
Бяцхан Сүнс ба Нар хоёр
Эрт урьдын цагт биш нэгэн бяцхан сүнс байж гэнэ. Нэгэн өдөр тэрээр Бурханд “Би өөрийгөө хэн гэдгээ мэднэ!” гэжээ.
Бурхан хариуд нь “Гайхалтай! Тэгээд чи хэн юм бэ?” гэж асуув.
Бяцхан сүнс “Би бол Гэрэл!” хэмээн чангаар хэлэв.
Бурхан чанга инээн. “Зөв байна!” “Чи бол Гэрэл.” Гэв.
Бяцахн сүнс Бурханы ороны бүх сүнсүүд юу мэдэхээр тэнд байгааг мэдсэндээ тун их баяртай байв.
“Хөөх, ямар гоё вэ!” хэмээн дуун алдав.
Гэвч удалгүй хэн гэдгээ мэдэх нь хангалгүй санагдан гэрэл гэдгээ мэдрэхийг хүсч эхлэв. Ингээд бяцхан сүнс Бурхан дээр буцаж очин “Сайн уу, Бурхан! Би өөрийгөө хэн гэдгээ мэддэг болсон, гэхдээ тийм байхад энэ хангалттай юу?” гэж асуухад
Бурхан “Чи өөрөө гэрэл атлаа гэрэл байхыг хүсээ юу?” гэв.
“Хэн гэдгээ мэдэх нь нэг хэрэг, харин тийм байна гэдэг чинь өөр хэрэг. Би Гэрэл байх ямар байдгийг мэдрэхийг хүсч байна!” гэж хариулав.
“Гэхдээ чи чинь угаасаа Гэрэл шүү дээ” гэж Бурхан инээмсэглэн хэлэв.
“Тийм л дээ, гэхдээ би тийм байх ямар байдгийг үзмээр байна!” гэж бяцхан сүнс хашгирав.
“Чамайг ингэнэ гэдгийг таамаглах хэрэгтэй байж. Чи үргэлж адал явдалд дуртай нэгэн байсан шүү дээ.” Гэж хөхрөв.

"Бяцхан Сүнс ба Нар хоёр" цааш унших »
МАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БАРИМТУУД
2006 онд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага амьтдыг мах болон сүүний чиглэлээр өсгөх нь дэлхийн дулааралд 18%-ийн нөлөөтэй гэж тооцоолж байжээ. энэ нь дэлхийн бүх тээврийн хэрэгслийг нийлүүлснээс ч илүү юм. Хэдий тийм боловч, мал аж ахуйн үйлдвэрлэл нь илүү чухал үүрэгтэй байгаа нь эрдэмтдэд улам улам тодорхой болсоор байна. Би хүмүүсээс 18% гэсэн тоо бол доогуур үнэлгээ гэсэн захидлуудыг хэд хэдийг хүлээн авсан; Энэ бол доогуур үнэлгээ бөгөөд бодит байдал дээр энэ нь илүү өндөр байгаа.
"МАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БАРИМТУУД" цааш унших »
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ ИРЭЭДҮЙД /зөгнөл зураг/

"ДЭЛХИЙН ДУЛААРАЛ ИРЭЭДҮЙД /зөгнөл зураг/" цааш унших »
Тооройн хэлсэн үг
Анх таньтай уулзсан тэр үе
Миний төрсөн өдөр байсан юм
Би ягаан, бөөрөнхий, их махлаг байлаа
Ээж бид хоёр баяр хөөртэйгээр тоглон наадаад л
Та хайрын харцаар надруу харан
“Хөөх, ямар бондгор, эгдүүтэй амьтан бэ!” гэж магтаж билээ
Өдөр болгон та айлчлан ирээд
Хүйтэн ус, амтат цагаан хоолны зуушнууд авчирдаг байлаа
Ээж бид хоёрын сэтгэл маш их уярсан
Таны сайхан сэтгэл алтнаас ч илүү үнэтэй
Таны хайр халамж, нөмөр нөөлгөн доор
Би тайван амьдралаар өсч торнисон
Өдөр өнгөрөх тусам улам махлаг болж
Зөвхөн идэж, амарч, тоглоод л…
Өнөө өглөө их зугаатай байсан
Үүлс тэнгэрээр хөврөхөд
Ээж бид хоёр тэврэлдэн хэвтэнэ
Болох гэж буй эмгэнэлт явдлыг мэдэхгүй
Барс, заан мэт хүчирхэг
Хүдэр хоёр залуу
Жаахан биеийг минь хүчлэн шахаж
Айдасын торон дотор тэрийлгэн хаяв!
Зугтаах арга байсангүй!
Ээ Бурхан минь, ямар шийтгэл гэж энэ вэ?
Ээжээ, Ээж минь, намайг авраач!
Эзэн минь,
Хурдан ирж намайг авраач!
Насан балчир, амийг минь авраач гэж
Би айдас, жихүүдэстэйгээр чарлав.
Ээж минь гаслан зовлондоо цурхиран уйлна
Гуниг цөхрөлийн нулимс нүдэнд нь хурна
Энэхүү дотор ширдхийм сэтгэлийн уй гашууг
Ивээлт их Диваажин ч багтааж чадахгүй!
Эзэн маань цааш эргэн
Сарвайсан мөнгө тоолоод гар нь завгүй,
Машины бүхээгэнд итгэл найдлагагүй болсон би эргэлдэн өнхөрнө
Шархалсан зүрх бие тарчлахаас ч илүү зовиуртай.
Хоёр залуу ёжтой нь аргагүй:
“Шинэхэн төрсөн хүүхдийн
баярыг тэмдэглэхэд
Энэхүү гахайн тоорой их амттай байх болно!
Түүнийг бид маргааш нядалнаа.” гэж ярилцна.
Ээ халаг, энэ амьдрал яасан ч их тоглоомтой юм бэ
Сүнс минь эцэж туйлдав
Зүрхэнд минь нулимс хурж
Цус минь горхи мэт урсана
Өсч бойжин өдийг хүртэл тэжээсэнд
Таныг надад хайртай гэж бодсон
Гэвч энэ бүхэн хуурамч бөгөөд
Таны хувьд, ердөө л олз ашиг төдий байжээ!
Маргааш хүмүүсийг баяр цэнгэл дээрээ
Хөгжилдөн баясгалантайгаар инээлгэхийн төлөө
Биеийг минь тамлаж
Ясыг минь мөчлөн хувааж
Махыг минь тасчин хаяна
Таны болон бусдын хүүхдүүдэд
Бүгдэд нь урт наслахыг хүсэн ерөөе
Минийх шиг хувь тавиланг туулахгүйгээр
Гэр бүлээрээ хамтдаа байцгааг …
Энэ гэр бүлийг би шударга амьдраасай гэж
Олон төрөлдөө хүн төрөлхтөн болоосой гэж
Мөнхийн үйлийн үрийн хүрдэнд
Хэзээ ч битгий гахай болон төрөөсэй хэмээн залбиръя!
Ай хөөрхий, амьдрал минь баяртай…
Ижийгээ би удаанаар тарчлан зовно гэдэгт шаналж байна
Би ч яахав уйлаад л давчихна…
Ээжээ! Ээж… Ээж…

"Тооройн хэлсэн үг" цааш унших »
Дэлхий дээрх амьдрал
”Бидний амьдрал бол сэрж амжаагүй зүүд мэт бөгөөд бид хэчнээн удаан унтсан байсан ч хамаагүй, сүнс маань сэрмэгц л бид өөрсдийн жинхэнэ мөн чанараа нээдэг юм. Гэгээрэх үедээ бид оршихуйн дээд түвшинд хүрч, амьдралыг огт өөр талаас нь харах бөгөөд энэ бүхэн нь үтэр түргэн, ямар ч хүч чармайлт, догдлол хямралгүйгээр болж өнгөрдөг. Яг л кинонд хэн нэг нь үхэхэд бид энэ чинь ердөө л кино шүү дээ гэж мэдэж байдагтай адил юм ....

Бид бүгдээрээ кино од, харин дэлхий бол асар том тайз билээ. Бид төрлөөс төрөл дамжин заримдаа эхнэр, нөхөр, сайд дарга эсвэл хатан хааны д
үрд , хааяа нэг ч их хүсмээргүй дүрд тоглодог. Бид дүрдээ мэдэхгүй тоглосоор, яагаад би энэ дүрд тоглох ёстой, яагаад хаан ширээнд хэн нэг өөр хүн сууж, харин би нарийн бичгийн дарга төдийхөн байна вэ гэж өөрсдөөсөө асуудаг. Нойрноос сэрэгсэд нь ертөнц гэдэг бол бидний суралцах болон хүсэл эрмэлзэл, хэрэгцээ шаардлагаа хангах, төгс төгөлдөрт ойртож очиход зориулсан тайз төдий юм гэдгийг мэднэ” (16) “
"Дэлхий дээрх амьдрал" цааш унших »
СУГАР ГАРИГИЙН НУУЦААС - 2р хэсэг
Асуулт: Тийм ээ, баярлалаа.
Багш: Тэр байна! Уучлаарай, тэр. Тэр үзэсгэлэнтэй, маш сайхан сэтгэлтэй, өгөөмөр тустай. Өмнө би үүнийг мэдэж байгаагүй. таны асуултанд талархлаа, таны дотоод чин хүслийн дагуу би энэ дарь эхтэй холбоо тогтоож чадсан: үгүй бол би энэ талаар мэдэх ч үгүй байсан. Ойлгож байна уу? Тийм үү?
Асуулт: Тийм ээ.
Багш: Би энэ талаар бодож байгаагүй. Хэн ч тийшээ очиж чадахгүй ч тэр надад мэдээлэл өгсөн, энэ бидэнд хангалттай.
Асуулт:Тэдэнд хир их цаг байсан бэ? Тэд арга хэмжээ авсан уу, эсвэл оройтсон байсан уу?
Багш: Оройтсон.
Асуулт: Би таныг асуултанд хариулчихлаа гэж бодлоо, гэхдээ Марсын адил веган /ургамал хоолтон/ байхын чухлыг хүргэж өгөх хангалттай хүн тэнд байгаагүй юу?

"СУГАР ГАРИГИЙН НУУЦААС - 2р хэсэг" цааш унших »
Марсаас ирсэн Бориска хүү
Зуны намуухан шөнө түүдэг тойрон суусан хүмүүсийн хэн нэг нь гэнэтхэн Марс гариг болон тэндхийн оршин суугчид, иргэншлийнх нь тухай, Марс дээр болсон тэмцэл тулаан, анд нөхдөө сүйрэл болсон Марс дээр орхисон тухай ба гайхамшигтай иргэншилтэй Лемуриан хэмээх улсаас хэрхэн ирсэн , аварга том чулуун хотууд, гариг хоорондын хөлгүүд тухайгаа нүдэнд харагдтал ярьсан түүний ярианд итгэхэд бэрх байсан гэдэг.
Гэхдээ энэ бол ердөө 7 – н настай хүү байсан юм.

"Марсаас ирсэн Бориска хүү" цааш унших »
(Нийт: 426)

SAVE THE WORLD