3-р түвшнээс 5-р түвшинрүү 2-р хэсэг Шилжилт гэж юу вэ?
Яг ямар шилжилтийг яриад байгаа юм бэ? – Бид бол энэ махан бие биш, харин сүнслэг дээд энергээс бүтэгч бурханлаг оршихуй. Бидний хувьд тэгвэл юу хөгжил дэвшлийг авчирдаг вэ гэвэл сүнслэг ухаарлууд, ойлголтууд, мэдрэмжүүд. Материаллаг дэлхий, бие, төрөл олох нь энэ бүгдийг олоход ашиглагддаг зэвсгүүд. Бид зөвхөн энэ ертөнц дээр ч ганцхан төрөл олж байгаагүй, маш олон өөр гариг дэлхий, маш олон түвшинд бид төрөл олж байсан. Тэр болгондоо өөрсдийн сурах ёстой, авах ёстой мэдрэмж, ухаарлуудыг авсаар ирсэн. Энэ бүх мэдрэмж, ухаарал, ойлголтууд нь тэгвэл ямар хэрэгтэй юм бэ? Яах гэж бид ингэж их хүч хөдөлмөр зарцуулж, тэр бүх туршлагуудыг олдог юм бэ? – Хайрлаж сурах гэж, өөрсдөө хайр болох гэж. Учир нь бидний жинхэнэ мөн чанар бол хайр, бид хайр, билэг ухаанаас төрсөн. Бид гагцхүү ийм л чанартай.
"3-р түвшнээс 5-р түвшинрүү 2-р хэсэг Шилжилт гэж юу вэ?" цааш унших »
3-р түвшнээс 5-р түвшнрүү 1 - хэсэг
2011 оны 3-р сарын 08, Мягмар гариг, 03:47 Дэлхий одоо байгаа 3-р түвшнээсээ 5-р түвшинд шилжиж байгаатай холбогдуулаад энергийх нь хэлбэлзэл болоод бүхий л оршихуй, шинж чанар нь бүрэн өөрчлөгдөн хувирч байна. Үүнд хүмүүс голлох үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хүн төрөлхтөн мөн 3-р түвшнээсээ 5-р түвшин рүү шилжих шилжилтээ хийгээд эхэлжээ. Энэ бол маш урт удаан хугацааны турш төлөвлөсөн Бурханы төлөвлөгөө бөгөөд 1950-оноос эрчимтэй явагдсан. Энгийн тайлбарлах юм бол бид нэг ангийг төгсөөд дараачийн ангидаа ордогтой ижил, сүнсний буюу бидний жам ёсны хөгжил гэж ойлгож болох юм.
"3-р түвшнээс 5-р түвшнрүү 1 - хэсэг" цааш унших »
Бурхан багшийн зүүд
Бодхисатва бээр шинийн нэгнээс шийнийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Няранзана голын эрэг дэх бургас модны сүүдэрт гүн бясалгалд оржээ.Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв. Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодхисатва бие цогцосоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрээр модны доор хажуулан, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут Бодхисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув. 1. Эхний зүүд: Бодхисатва бээр өөрийн агуу том биеийг харжээ. Тэрээр Энэтхэг орныг бүхэлд нь бүрхэн хэвтэж, нарнаас хамгаалах шүхэр мэт харагдана. Гималайн уулсыг дэр болгон дэрлэж, бойв нь өмнөд Энэтхэгийн Ганнякумарид хүрч, Энэтхэгийн далайд угаагдаж байлаа. Баруун мутар нь Арабын тэнгист, зүүн мутар нь Бангалийн далайд хүрч, түүний гар хурууг угаах ажгуу. Энэ зүүд нь тооцолшгүй олон галавын өмнө Дивангар бурханы даяанч Сумедхад “Чи заавал Бурхан болон гэгээрнэ” гэсэн лүндэн биелэлээ олох цаг болсоныг зөгнөжээ.

Түүний олон амьтанд аз жаргалыг хайрлагч сургаал, номлолын нөлөө бүхэл Энэтхэг орноор түгэж, өмнөд, дорнод далай хийгээд гималайн уулын замаар ертөнц даяар түгэн дэлгэрэх болно гэсэн утгыг энэ зүүд агуулжээ.
"Бурхан багшийн зүүд" цааш унших »
Стив Жобсийн - 3 түүх

Өнөөдөр та нар хойч үе харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ. Апплэ компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөницийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад “Өөр мэдээ” түүний оюутнуудад ярьж өгсөн 3 түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.

Эхний түүх зангилааны гол цэгийн тухай

Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр үлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зарлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.


Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.
Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.


Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм.

17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга.
Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг



Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль.

Өнөөдөр тар хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. —Өлсгөлөн амьдар, жолоогүй яв.



http://sergegsuns.blogspot.com/2011/12/blog-post_79.html-s awsan bolno


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Стив Жобсийн намтар.

Хэрвээ миний юу бодож байгааг мэдэхийг хүсвэл манай бүтээгдэхүүнүүдийг сайн ажигла. Стив Жобс.
Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай
дэлгэрч байгаа шашин болчихоод байсан

 Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ?

Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон
зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна.
"Стив Жобсийн намтар." цааш унших »
НҮБ-ын хурлаас монгол хүн хүндтэй шагнал авчээ
Өмнөд Африкийн бүгд Найрамдах Дурбан хотноо өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 9-нд  болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын  бага  хурлын үеэр нэгэн монгол хүн шагнал авч, төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татжээ. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, “Битлз” хамтлагийн гишүүн ноён Жамес МкКартни, Төгс гэгээрсэн Их багш Чин Хай зэрэг олны танил хүнтэй хамт, НҮБ-ын хурлын хүндэт индэр дээр Р.Баярбат гэх монгол эр “Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагч шагнал”-ын эзнээр тодрон зогссон аж. Уг шагналыг дэлхийд нэрд гарсан оюун санааны хөтөч, уран бүтээлч, хүмүүнлэг үйлстэн, байгаль дэлхийд ээлтэй үйл ажиллагааг дэмжсэн, бусдад үлгэр жишээ болсон гээд дэлхийн шилдгүүдэд гардуулдаг юм байна. 

"НҮБ-ын хурлаас монгол хүн хүндтэй шагнал авчээ" цааш унших »
НОГООН ДЭЛХИЙ, АМГАЛАН ХОРВОО
Бясалгал болон Залбирал

2011 оны 4-р сарын 27-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод Суприм Мастер Телевизийн ажилчидтай хийсэн видео конференц

Supreme Master Ching Hai: I sincerely, earnestly call on all members of spiritual orders from different groups, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: Янз бүрийн шашны бүлгүүд, янз бүрийн итгэл үнэмшилтэй оюунлаг сүнслэг бүлгэмүүдийн бүхий л гишүүдэд үнэхээр, чин сэтгэлээсээ уриалах нь: Эерэг энергиэр гариг дэлхийгээ хамгаалахын тулд боломж гарах даруйд та бясалгал хийгээрэй, удаан бясалгах нь илүү сайн.

Хэрвээ яаж бясалгал хийхийг мэдэхгүй бол танд тохиромжтой гэж бодож байгаа аль нэгэн бүлэг дээр очиж, суралцаарай. Эсвэл миний өмнө нь зааж байсан аргаар бясалгаарай.
/ Яаж бясалгал хийхийг мэдэхгүй бол www.SupremeMasterTV.com ээс лавлаарай. /

Хэрвээ та бясалгал хиймээргүй байвал залбирал үйлдээрэй; та бүхий л зүрх сэтгэлээрээ, хайраар Диваажинд хандан хичээнгүй залбираарай. Ингэснээрээ манай дэлхий өршөөл, энэрэл нигүүсэлтэй гараг болж өөрчлөгдөх юм. Ингээд бид дэлхий дээр мөнхөд үргэлжлэх, өнө мөнхийн амар амгаланд орших юм.

Хэд хэдэн цагийн хуваарийг та бүхэнд санал болгоё. Ингэснээрээ та бидэнтэй хамтдаа бясалгаж чадах юм:
Дэлхий Нийтийн Бясалгалын Цаг:

А Улаанбаатарын цагаар өдөр 11:00 - 12:00 цаг
Б Улаанбаатарын цагаар өдөр 16:00 - 17:00 цаг
В Улаанбаатарын цагаар орой 19:00 - 20:00 цаг
Г Улаанбаатарын цагаар шөнө 03:00 - 04:00 цаг

"НОГООН ДЭЛХИЙ, АМГАЛАН ХОРВОО" цааш унших »
Амьдралаа өнгөтэй болгоё
Танилцуулга  Энэ ном нь Их Багшаас Үнэнийг эрэгчдийн, амьдрал, төрөх, үхэх, оюун санааны хөгжил болон үнэний талаар байнга асуудаг асуултуудын цуглуулгууд юм. Эдгээр бүх аман хариултууд зөвхөн ярианаас сонссон мэдээллүүд болно. Их Багш, биднийг дотоодын Хамгийн дээд хүчнээ олж аван, амьдралаа хамгаалуулж бүхнийг зохицуулахыг тэр Хүчиндээ зөвшөөрснөөр түүнээс анхны мэдээллээ авдаг болно гэж зоригжуулдаг.
"Амьдралаа өнгөтэй болгоё" цааш унших »
Диваажин хийгээд там
1.    Энэ дэлхийг диваажин болгоё гэж хүсэж байгаа бол бид тэргүүнээ үнэн мөн, ач буян, хайр энэрлийн зүг хандуулах шаардлагатай. Дотооддоо буй билэг ухаан уужуу сайхан санаа бодлыг хайж олохын тулд, билэг ухаанд суралдах хэрэгтэй. Тэгээд л энэ дэлхий диваажин болно
2.    Энэ дэлхий бол хамгийн сайн их сургууль. Нэг нь тамд хэт зовж тарчилж байхад, нөгөө нь диваажинд тансаглан жаргаж байдаг. Зөвхөн энэ дэлхийд л та аз жаргал, уур уцаар,уйтгар гуниг, баяр цэнгэлийг эдэлдэг. Энэ байдал нь таныг дахин бий болгож өдөр бүр сурч өөрийгөө сахилгажуулхад хүргэдэг.
3.    Нэг зуун жилдээ энэ дэлхий сөнөхгүй ээ. Байх л болно.Таны дараа дараагийн амьдрал ч төгсөхгүй. Ялгаа нь та диваажинд амьдарч байх уу?, тамд амьдарч байх уу ? эсвэл нирваанд уу ?, үхэж төрөхүйн энэ хүрдэнд байх уу? гэдэгт л учир байгаа юм.
4.    Та дэлхийг бүхэлд хуурч болно, зарим үед бүр Будда, Бодисадваг ч хуурч болно. Гэвч өөрөө өөрийгөө хэзээ ч хуурч чадахгүй нь л зовлон. Хаана байх нь хамаагүй, юу хийхийг хүсэж байгаагаа, хаашаа явж буйгаа үргэлж мэдэж бай, та өөрийнхөө хичнээн мууг, хамгийн муу чанар тань юу болохыг мэднэ. Таны дотор оршиж байдаг энэ хүч тамыг ч, диваажинг ч бий болгож байдаг. Тиймээс л Буддын номлолд “Бүх юм сэтгэлээс үүдэлтэй” гэж хэлсэн байдаг.
5.    Тамыг ч, диваажинг ч, бүгдийг нь та бий болгодог.

"Диваажин хийгээд там" цааш унших »
*** Өнөө цагт бид***
Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой бaоловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.
"*** Өнөө цагт бид***" цааш унших »
“ВЕГАН” залуучуудын байгууллагад нэгдэцгээе.
Мянган шилдэг цэрэгтэй нэгэн их хаан байж гэнэ. Тэр хааны цэргүүд хаанаа маш сайн хамгаалдаг байжээ.  Гэтэл нэгэн өдөр нэг цэрэг нь надаас өөр 999 цэрэг байгаа юм чинь надаар дутахгүй гэж бодоод унтаж орхижээ. Бусад 999 цэрэг бүр дор бүрнээ ингэж бодоод бүгд унтсанаас хааныг нь дайснууд олзлон авч одсон гэдэг. Хааныг хамгаалахад цэрэг бүрийн оролцоо чухал харин амьдарч буй гарагаа аврахад хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Хүн төрөлхтөний оршин тогтнолын  үндэс болсон гараг дэлхийгээ авран хамгаалцгаая. Бид хамтдаа үүнийг хийж чадна. Таны оролцоо хамгийн чухал нь. Эх дэлхий оршин тогтнож буй үед таны мөрөөдөл, амьдрал, байр суурь, гэр бүл танд байгаа бүхэн  оршин тогтноно. Байгаль орчныг хамгаалагч “ВЕГАН” залуучуудын байгууллагад нэгдэцгээе.
"“ВЕГАН” залуучуудын байгууллагад нэгдэцгээе." цааш унших »
“Green Friday” Архи, тамхигүй баасан гариг
Хууль зүй дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагааас “Аюулгүй, амар тайван орчин” аяны хүрээнд “Green Friday” буюу архи, тамхигүй баасан гариг үдэшлэгийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн дэмжих сан, “My Club” ТББ-тай хамтран зохион байгуулах гэж байна. Монголын залуусын архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амь насаа алдах, хүчирхийлэл, гэр бүл салалт, гэмт хэрэгт холбогдох зэргийн шалтгаан нөхцөл болж байна. Энэ ч үүднээс олон иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Эрүүл, эерэг амьдралын хэв маягийг залуусын дунд сурталчлах, эрүүл, хүчирхэг монгол залуу хүний шинэ имижийг дэмжих, залуусын ухамсарт архи, тамхи, мансууруулах бодисгүйгээр баярлаж болдгийг таниулах, аюулгүй, амар амгалан орчин аянд дуу хоолойгоо нэгдэх иргэд, байгууллагуудыг холбоход үйл ажиллагааны зорилго чиглэжээ.  Архи, тамхигүй үдэшлэг, цэнгээн хэрхэн зохиох талаар үлгэрлэх, жишиг тогтоохыг их хотын залуучууд эрмэлзэж байна. ”Metropolis”-т баасан гаригт болох үдэшлэгийн үеэр алхоколгүй коктейлыг сурталчилж бартендерийн шоу үзүүлбэр болно. Мөн залуусыг эрүүл эерэг амьдралд уриалсан хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, олны танил DJ, MC нарын хөгжмийн гайхамшигийг мэдрүүлэх гэнэ. Дээрх үйл ажиллагааны үр дүнд орчин үеийн монгол залуучуудын дунд амьдралын эрүүл, эерэг хэв маягийг дэмжих зөв хандлага бий болж  “Аюулгүй, амар тайван орчин” аяны үзэл санаанд нэгдэх иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын тоо нэмэгдэх гэдэгт зохион байгуулагчид найдаж байна. Эрүүл, аюулгүй амар тайван амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүн бүр энэ үйл ажиллагаанд оролцох боломжтой.
"“Green Friday” Архи, тамхигүй баасан гариг" цааш унших »
АЛТАН ЭРНИЙ ХӨДӨЛГӨӨН
Ертөнц бол хувьсан өөрчлөгдөж байдаг амь амьдралын оршихуй бөгөөд амь амьдралтай хэн боловч энэ оршихуйн чухал хэсэг мөн. Иймээс бид бусдаас онцгой хүмүүн заяанд төрснийхөө хувьд бүгдээрээ “амьдрал” хэмээх асар том нийгэмлэгийн гишүүд тул тив дэлхийнхээ ирээдүйн төлөө нэгдмэл үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээх ёстой гэдгийг ухамсарлаж байна.

Бидний хэн ч ертөнцийн хувьсал өөрчлөлтөд хувь нэмэр оруулах үүрэгтэй. Мөн хүн бүр дэлхийд энхтайван тогтоох үүрэг, хариуцлагатай амьдрах шаардлагатай байна. Өнөөг хүртэл ертөнц дээр зөвхөн хэсэг бүлэг хүмүүс л амьдралын сайн сайхныг бүрэн гүйцэд амталж байгаа билээ. Бид хязгаарлагдмал нөөц бололцоо, газар нутгийн төлөө дэлхий нийтийг хамарсан өрсөлдөөн тэмцэлдээнтэй нүүр тулан учирч байсан. Энэ бүгд нь эцсийн дүнд бүх нийтийг хамарсан байгаль орчинд хор уршиг тарьсаар байна.

"АЛТАН ЭРНИЙ ХӨДӨЛГӨӨН" цааш унших »
Эх дэлхийгээ ойлогохын тулд Билгийн Мэлмийгээ хөгжүүлэхүй

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Калифорни. Лон Бийч. 1996 оны 12 сарын 29


        Асуулт: Уншсан болгонд маань бид эв нийцэл, амар амгалан, хөгжил цэцэглэлтийн мянганд хөл тавьж байгаа гэж бичсэн байна. Бид хүмүүст сайн сайхан зүйл ирж буй тухай урмын үг дуулгаж болох уу? Мөн, өсөж хөгжих боломж хэмээн үзэж бид тохиолдох муу зүйлсийг хүртэл ашиглаж болох нь ээ.
      
  Багш: Бүх боломж өсөж хөгжих боломж: бүх мянган алтан мянган. Бид дотоодоо юу мэдэрч, гаднаа дэлхийг яаж харж буйгаас энэ шалтгаална. Билгийн мэлмий улам нээх үедээ бид юмыг өөрөөр хардаг. Ирэн болгон алтан ирэн. Хэрвээ энэ тийм биш, бид сүнс оюуны хувьд хөгжөөгүй бол, ирэн бүхэн харанхуй. Ямар ч асуудалгүй бидний хувьд, алтан үе аль хэдийнээ эхэлчихсэн.

Адам ажил хийсэн нь - шог яриа
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Шихүд болсон 7 өдрийн даяан бясалгалын үеэр, Формоса, 1991.9.22 Би нэгэн номноос “ Мангуу” (Aдaм), “Эргүү” (Ева) хоёрын тухай үнэхээр инээдтэй өгүүлэл уншсан юм.(*Тайлбар: Адам Ева хоёрын нэрс хятад хэлний дуудлагаар бол мангуу, эргүү гэдэг үгтэй адил сонсогддог). Та нар мэднэ биз дээ? (Хүмүүс инээлдэж: “Тийм ээ. Адам Ева” гэцгээв.) Тэр хоёр Эдений цэцэрлэгт яг л Диваажинд байгаа мэт амар амгалан амьдарч байжээ. Өдөр бүр л идэж уун, наранд ээж хэвтэн, хөтлөлцөн явж, хөөрхөн юм ярьж, оройхон унтдаг байв гэнэ. Их л жаргалтай байжээ.
Нэгэн өдөр Адам дүүжин орон дээр хэвтэж байтал (Хүмүүс инээлдэнэ), нэг могой мод өөд гулган гарч ирээд чихэнд нь: “Адам чи ямар хувцас моодонд орж байгааг мэдэх үү” гэж шивнэв. Адам мэдээж мэдэхгүй юм чинь, тэр урьд нь хувцас өмсч байсан биш. Тэгээд гайхасхийн асуужээ. “Хувцас гэнээ? Хувцас гэж юу байдаг юм”. Могой: “Биеийг чинь далдалдаг юмыг хэлдэг юм. Жишээлэхэд, миний гадар арьс бол миний хувцас. Харин чиний хувцас төрсөн цагаас чинь хойш ер өөрчлөгдсөнгүй. Арьс мэтийн хувцас моодноос гараад удаж байнаа. Хамгийн моодны өнгө бол улбар шар юм шүү” гэжээ.

"Адам ажил хийсэн нь - шог яриа" цааш унших »
Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй
Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалга онгойлгон орж ирлээ. Сурагчид руу нээх айхтар харснаа хичээлдээ орлоо. Шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд:
“Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм” гэв.
Тэгээд 1-ийн тоогийн дараа “0” нэмж бичээд:
“Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар (1)(10) болгож чадна.”
Дахин нэг (0) нэмээд.
“Энэ бол туршлага. 10 байсныг 100 болголоо.”
0-ууд цааш ургэлжилсээр:
Чадвар , сахилга бат , хайр дурлал...

"Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй" цааш унших »
Чамайг инээхэд дэлхий ертөнц бүхлээрээ чиний өмнөөс инээнэ
Хэн нэгний инээж байгааг сонсоод та инээхгүй байж чадах уу? Хацрынхаа булчинг өвдөтлөө барьж хүчилсэн ч инээд таны дотроос өөрийн эрхгүй гарах гэдэг биз дээ. Инээд яг л агаарт цацагдангуутаа маш хурдан үржилд ордог нян мэт. Гэхдээ хэрэв нянтай зүйрлэвэл инээд хамгийн сайн нян.
Инээдний ач тусыг хүн бүр л гайхдаг. Гэхдээ яг ямар ач тустай, юунд сайн байдгийг та мэдэх үү? Тэгвэл...

1. Ядарсан мэт сэтгэгдэл төрж байна уу? Тэгвэл зүгээр л инээмсэглэ. Ингэвэл сэтгэл санааны тааламжгүй байдал урьд өмнө байгаагүй мэт алга болно. Инээхээс битгий ич. Сайхан инээд нь зөвхөн сэтгэл санааг сэргээдэггүй. Инээх дуртай хүмүүс бага өвчилж, цухалдаж, уурлах нь багасч, сэтгэл гутрал гэж юу байдгийг мэддэггүй байна.

"Чамайг инээхэд дэлхий ертөнц бүхлээрээ чиний өмнөөс инээнэ" цааш унших »
Төгс гэгээрсэн Их багш Чинг Хайн бичиж найруулсан “Хаан ба Ко” нэртэй “6 хэсэгтэй Баатарлаг Туульс“
Төгс гэгээрсэн Их багш Чинг Хайн бичиж найруулсан “Хаан ба Ко” нэртэй  “6 хэсэгтэй Баатарлаг Туульс” 2010 оны 7 сарын 15-наас эхэлнэ. Та гэртээ энэхүү Supreme Master ТВ-ийн жүжгийг үзмээр байна уу? Хамгийн түрүүнд гэр бүлийнхэн, найзууд болон хөршүүддээ амьдралын хугацаан дахь веган хоол, ундаа, барааны талаарх үйл явцуудыг үзүүлж сонирхуулаарай. Facebook, Twitter, блог, вэбсайт мөн бусад өөрийнхөө интернэтийн сүлжээгээр бусаддаа хэлэх хэрэгтэй. Хэрэв та өөрийнхөө үйл ажиллагаанд хэрэглэх, сонин сэтгүүл дээр тавихыг хүсвэл бидэнд мэдэгдээрэй.  
Доорхи хаягаар орж “Хаан ба Ко” жүжгийн богино хэсгийг хүлээн авч үзээрэй.

"Төгс гэгээрсэн Их багш Чинг Хайн бичиж найруулсан “Хаан ба Ко” нэртэй “6 хэсэгтэй Баатарлаг Туульс“" цааш унших »
Дэлхийн шашнуудын сахил
Афро Атликан бүтээлч сүм
Ариун тушаал:

1. Бие биеэнээ хайрла.
2. Ажилсаг, хурдан, үр өгөөжтэй бай.
3. Бодитой байж, нэгдмэл бай, нэгдлийн хүчээр та улс үндэстний хүндэтгэлийг хүлээнэ.
4. Бүхий л зүрх сэтгэлээр, бүхий л сүнсээр, бүхий л хүчээр зовж, дарамтанд буй хүн төрөлтний зовлонг нимгэлэхээр ажиллаж, өөрийн Бурхан Эзэндээ та өөрөөр бүрэн цогцоор үйлчилж чадахгүй.
5. Цэвэрч, сайхан байгаарай.
6. Цагаа барьж, чин үнэнч, итгэлтэй бай, тэгвэл Эзэн Бурханы нүдэнд та хишгийг хүртэх ба таны зам хөгжин цэцэглэнэ.
7. Танд Эзэн Бурханы өгсөн зүйлийг хүмүүст бүү булаалга, учир нь Эзэн үүнийг асуухад та хэн нэгэн үүнийг авсан гэж хэлэх болно.
8. Найзынхаа биен дээр шарх гарч, хөршийн гэрт алдаа гарахаас өмнө ахынхаа шархыг боож, өөрийн гэртээ алдаагаа зас.
9. Бусдын сайн сайхны төлөө цус бүү урсга, учир нь энэ нь сүйрэл, үзэн ядалтанд хүргэх зам.
10. Бусдын гэрт, усан үзмийн цэцэрлэгт ханамжтай бүү бай.
11. Эзний сүмийн ариун хуулийн дор өөрийн нэрийн дагуу тогт, Эфиопын хүүхдүүд Эзэн, өөрийн Бурханаа бишрэн шүтэх болно.
12. Тэнгэр Газар, бүх юмны бүтээгчээс өөр Бурхан танд үгүй билээ.

Бахайн итгэл
Ёс зүйн код:
1. Алахгүй
2. Хулгайлахгүй
3. Худлаа хэлэхгүй
4. Садар самуун явахгүй, эрээвэр хураавар байхгүй
5. Мөрийтэй тоглохгүй
6. Эмнэлгийн зорилгоор биш бол архи дарс, мансууруулах зүйл хэрэглэхгүй.
7. Дэмий ярихгүй, гүжирдэхгүй.

"Дэлхийн шашнуудын сахил" цааш унших »
ХАЙРЫН ЖИНХЭНЭ УТГА УЧИР
Ямар ч болзол нөхцөлгүйгээр хайрлана гэдэг амар биш. Би жинхэнэ хайрын тухай ярьж байна, ХАЙРЫН хайр. Зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хайр, хамаатан садан, найз нөхдийн дундахь хайр бус, тэр жинхэнэ хайрыг хэрэгжүүлэхэд хэцүү. Мэдээж, эхлээд гэр бүлийн гишүүдээ, найз нөхөд, нөхөр, эхнэр, найз залуу, найз бүсгүйгээ хайрлахаас эхлэн хайрыг өөртөө төлөвшүүлж эхэлж болно.
    Хайр хүмүүсийн дунд байдаг, тэр байтугай дайснуудын хооронд хүртэл хайр байдаг. Энэ хайр биднийг энэ дэлхийд ирэхэд хамт ирдэг. Энд ирэхээс өмнө энэ хайр бидэнд байсан, гэтэл бидний хүрээлэн байгаа орчин эсвэл сөрөг туршлагууд үүнийг маань аажмаар мөхөөдөг. Заримдаа бид хайрын хаалгаа зүгээр л хаадаг, тэгээд нэг хоёр сарын дотор дахин онгойлохыг хүсэхгүй, улмаар түлхүүрээ хаа нэг тийшээ шидэж орхидог.

"ХАЙРЫН ЖИНХЭНЭ УТГА УЧИР" цааш унших »
Men in Black буюу Хар хувцастангууд
MIB гэж нэрлэдэг хэсэг бүлэг хүмүүс нь Засгийн Газрын төлөөлөгчид эсвэл Харь гаригийн гийчдийн аль нь болох нь тодорхойгүйгээр бидний дунд анзаарагдалгүйгээр амьдарч байгаа төдийгүй бидний амьдралд оролцон, зарим талаар удирдаж байна. Тэд голдуу гурваараа, заримдаа ганцаараа явдаг ба материал нь “гэрэлтсэн” эсвэл нимгэн / гэхдээ силк биш нэгэн төрлийн шинэ даавуугаар хийгдсэн /, ялгах тэмдэг бүхий хар косьюм, заримдаа хар цувтайгаар хүмүүст харагдана.

Эдгээр хүмүүсийн гол ажил нь ҮМНБ / үл мэдэгдэх нисдэг биет / - ийн үзэгдлийн гэрчүүд болон Засгийн Газраас нийтэд мэдэгдэхийг хориглосон гоц хүмүүсийг байнга мөрдөх, тэднийг айлган сүрдүүлэх зорилготой бөгөөд тодорхой бус зүйл хийж, гэрчүүдийг мэдээлэлээ бусадтай хуваалцахыг зогсоох үүднээс сүрдүүлж, ҮМНБ – тэй холбоотой баримтуудыг – зургууд, ауди болон видео бичлэг зэргийг хурааж авдаг байна.

"Men in Black буюу Хар хувцастангууд" цааш унших »
Where the Hell is Matt?
Тєдийлєн олонд танигдаагvй, байдаг л нэг програмист болох Matthew Harding гэгч нь дэлхийн єнцєг булан бvрт аялж, очсон газар бvртээ єєрийн зохиосон маш хєгжилтэй бvжгийг бvжсээр “Бvжиглэж буй Мэтт” гэдэг нэрээр интернет хэрэглэгчдийн дунд маш алдартай болжээ. Дэлхийн єнцєг булан бvрт очсон тэрбээр сонирхол татсан ер бусын бvжгэн-аялалынхаа гарааг Вьетнамаас эхэлсэн байна. Тэрээр єєрєє бичиж, монтажилсан єєрийнхєє энд тэнд бvжиглэж буй бичлэгvvдийг бvгдийг нь нэгтгээд "Where the Hell is Matt?" (Чєтгєр алгад гэж, Мэтт хаана байна?) хэмээх сонирхолтой нэртэй вэб хуудсан дээрээ байрлуулжээ.
Ингэхдээ Мэтт найз нєхєддєє єєрийнхєє хаана юу хийж, яаж бvжиглэж яваагаа л харуулж, танилцуулах гэснээс олонд танигдах зорилго огт агуулаагvй байна. Гэтэл тун удалгvй тvvний энэхvv бичлэг нь “гараас гар дамжин” тархсаар нэг л мэдэхэд компютерийн вирус шиг л бараг PC бvрт гарах болжээ. Ингээд тvvний бичлэгийг єдєрт 20000 хvн vздэг болсон байна. Удалгvй Cadbury компаний менежерvvд тvvнийг нvдээрээ олзолж, тvvнтэй "Long Lasting Gum" гэдэг тодотголтой Stide бохиороо ивээн тэтгэх гэрээ хийжээ. Vvнээс хойш хагас жил єнгєрєхєд Мэтт хэмээх энэхvv амьдралын баяр баясгаланг єєрийнхєєрєє амталсан гайхалтай хєгжилтэй залуугийн “орон оронд бvжиглэж буй” видео бичлэг хvрээгээ тэлж, очоогvй газар байхгvй болсон тvvний нэр алдар дэлхий даяар тvгжээ.

"Where the Hell is Matt?" цааш унших »
Ерөнхийлөгчийн зарлигаар, мод тарих үндэсний өдөр зарлав
Монгол Улсын Ерөнхийлөгч, мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гаргалаа.
Энэхүү зарлигийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Иргэний танхимд болов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, бодлого үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болох байгаль орчны чиглэлээр олон шинэлэг санал санаачлага гаргаж, хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү зарлиг болж байна.
Зарлигаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр хэмээн зарлаж байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалж байна.
Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт “ Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай орны хувьд ч сөргөөр нөлөөлж, гол горхи ширгэж, цөлжилт эрчимтэй явагдаж, хуурайшилт ихэсч байгаа энэ үед бид нэгдсэн зохион байгуулалтаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Хэдийгээр хүмүүс мод тарьдаг ч, арчлах үйл явцы нь орхигдуулдаг, мод тарих сонирхлыг төрүүлэх эдийн засгийн хөшүүрэг байдаггүй зэргээс болж энэ ажил төдийлөн үр дүнд хүрдэггүй. Бид мод тарих ажлыг үр дүнтэй болгох талаар бүх талын судалгааг мэргэжлийн хүмүүстэй хамтран хийж байна. Хамгийн гол нь, мод тарих үндэсний хөдөлгөөнд хүн бүрийн оролцоо чухал” гэлээ.

"Ерөнхийлөгчийн зарлигаар, мод тарих үндэсний өдөр зарлав" цааш унших »
“Өөрийн дотоод Дээд хүчээ эргэн нээцгээе” (3-р хэсэг)
Q: Тэнүүчлэх ухаанаа яаж хянахыг минь хэлж өгнө үү?
SM: Энд тодорхой цаг хугацаа, дадал хэрэгтэй. Тийм учраас гэгээрсний дараа өдөр бүр танд бясалгах хэрэгтэй гэж хэлдэг. Үгүй бол ухаан урт удаан хугацааны турш тэнүүчилж ирсэн тул нэг шөнийн дотор энэ байдлаас салахад амаргүй. Гэгээрлийн туршлага бидний заншчихсан зүйл болтол түүнийгээ дадуулах ёстой.
Q: Хэрвээ бид сахилаа сайтар сахихгүй бол энэ нь бясалгалд нөлөөлөх үү?
SM: Бидэнд мэдээж бага ахуй ойлголт, сэтгэл амгалан бус, туршлага бага байх ч гэсэн дахин хичээгээрэй. Хүмүүс бид заримдаа алддаг, гэхдээ бид хичээх ёстой. Гэгээнтэн эгэл хүний хоорондын ялгаа нь гэгээнтэн нэг алдаагаа давтадгүйд байгаа юм. Алдаа хийж болно, гэхдээ дахин бүү давтаарай.
Q: Бид хэрэв Буддагийн маань уншаад самадид орвол энэ сайн зүйл үү, муу зүйл үү?
SM: Сайн. Энэ таныг сайн төвлөрч буйг илтгэх боловч тийм ч өндөр түвшнийх биш байж магадгүй.
Q: Бясалгал шашинтай ямар холбоотой вэ? Бид бясалгалын зорилгодоо хүрэхэд шашинаа шүтсээр байх уу, тийм бол яагаад?
SM: Тэр цагт та өөрөө шашин болох болно. Тиймээс та үүнийгээ шүтэх эс шүтэх тухай бодохгүй. Би та бүхэнд өөрийн шүтдэг шашинаа өөрчлөх хэрэггүй л гэж хэлнэ, учир нь та бүхэн шашны нэр хэвшилд уягдсаар байдаг. Аугаа их гэгээрэлд хүрэх тэр цагт та өөрөө өөртөө шашин болох болно. Та бол цэвэр ариун, сахил санаваар, гэгээн бүхний бэлгэ тэмдэг болох бөгөөд энэ нь бүх шашны мөн чанар юм. Тиймээс “Би Христосынх эсвэл биш” гэж хэлэх шаардлагагүй юм аа. Нэр тийм чухал байхаа болино. Тэр цагт таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөнө.

"“Өөрийн дотоод Дээд хүчээ эргэн нээцгээе” (3-р хэсэг)" цааш унших »
“Өөрийн дотоод Дээд хүчээ эргэн нээцгээе” (2-р хэсэг)
Өндөр байр суурь эзлэх, илүү их хүч, илүү их эд хөрөнгө эдлэх хүслийг юу байнга төрүүлдэг вэ? Энэ бол билэг оюун, дээд хүч. Учир нь бидний дотор амьдрал, билэг оюун, Бурханы оч хэзээд амьд байж, бид үнэнхүү хэн бэ, бид ямар агуу байснаа санахад түлхэц болдог. Тэнгэр дэх бидэнд байсан амьдрал илүү сүр жавхлантай, ханамжтай, хүчирхэг байсан, гуйхгүйгээр, үүний төлөө ажиллахгүй бүх зүйл бидэнд байсныг хэлэхийг оролддог.
Бидний далд ухамсрын дотор тэр үргэлж бидэнд сануулахыг оролддог. Өөрсдийгөө, өөрийн сэтгэлгээгээ, энергиэ энэ материаллаг оршихуйд төвлөрөхөөс өмнө бид ийм амьдралтай байсан тул энэ нь биднийг энэ төрөлд аз жаргалгүй болгодог. Тэгвэл бид: “Өө, тэгвэл бидэнд илүү их хүч: илүү их улс төрийн, эдийн засгийн хүч байж, илүү байр суурь, хайр сэтгэлийн харьцаа байх хэрэгтэй байх.”гэдэг. Энэ нь бидэнд дутагдаж байгаа аз жаргалыг авчирна гэж бид боддог.

"“Өөрийн дотоод Дээд хүчээ эргэн нээцгээе” (2-р хэсэг)" цааш унших »
“Өөрийн дотоод Дээд хүчээ эргэн нээцгээе” (1-р хэсэг)
Q: Формосагийн Майоли төв дээр хэдэн мянган хавтгай фут хэмжээтэй урлагийн галлерей байдаг. Урлагийн бүтээлийн коллекци энд хадгалагддаг. Тосон зураг, гар урлал, зурагтай чулуу г.м. Тэдгээр сайхан, хээнцэр зүйлс нь бүгд Багшийн өөрийн зохион бүтээсэн загвар, бүтээлүүд бөгөөд Формоса \Тайван\-д хэдхэн жилийн дотор бүтээгдсэн зүйлүүд билээ. Үүнийг бүтээхэд урлагийн авъяас хэрэгтэй гэдгийг та харж байгаа байх.
Энэ ажилд хичнээн их хичээл зүтгэл, төвлөрлийг Багш гаргасныг төсөөл дөө. Ихэнх мэргэжлийн уран бүтээлчид амьдралдаа үүнд хүрч чадахгүй байж мэднэ. Би өөрөө уран бүтээлч. Өнгөрсөн жил гурваас бага хоногийн дотор Бал бурмын голыг гаргасан. Голын зам, цэцэрлэгийн тохижилт, чулууны ажил, модны тарилт, эдний загварыг Багш өөрөө гаргасан. Тэрээр мөн барилгын ажилд оролцож энгийн цэцэрлэгийг гурван өдрийн дотор үзэсгэлэнт, хосгүй цэцэрлэг болгон өөрчилсөн. Бүр нутгийн тохижуулалтын дизайнерт таалагдсан. Үүнээс гадна Багш хөгжмийн аудио цуврал бичлэгийг гаргадаг. Ердийн хөгжмийн зэмсэг дээр тоглогдсон алдартай хэдэн дуу гэж эдгээр хөгжмийн бүтээлийг бүү ташаа ойлгоорой, тэд Багшийн дуулсан олон оюунлаг дуу, шүлгийг багтаасан ба босоо ятга, ятга болон бусад нарийн хөгжмийн зэмсэг дээр Багш өөрөө тоглосон. Дхарма \Үнэний сургааль\ -г дэлгэрүүлэх хүнд ажлын хажуугаар чөлөөт цагаар нэг хоёр жилийн дотор эдгээр гайхалтай сайхан зүйлийг бүтээж, орчин үеийн туршилтын хөгжмийг багтаасан аяыг тэрээр зохиосон билээ. Хэн нэгэн надаас”Багш шидийн хүчтэй юу?” гэж асуухад хариуд нь би инээж, ийнхүү хэлдэг:” Багш хэзээ ч шид бүтээж байгаагүй. Түүний амьдрал өөрөө жинхэнэ ид шид.”

"“Өөрийн дотоод Дээд хүчээ эргэн нээцгээе” (1-р хэсэг)" цааш унших »
Хүн болж төрөөгүй үрийн ээждээ бичсэн захидал
Ээжээ? Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой "Миний хүү..." хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаархсан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж". Би дэлхийн хүн болох нь.

Нэг дэх долоо хоног: Ээжээ? Та минь ямар дулаахан юм бэ. Диваажингийн цэцэрлэгт үүлэн орон дээр нараар хучууланхан нойрсдог боловч таны хэвлий шиг ийм дотно, ийм тухтай байсангүй. Та мэдэх үү? Би таны хүүхэд болохын тулд их хичээсэн. Сургуульдаа онц сурч, бурхдын үгэнд сайн орсон. Бас хэзээ ч нисдэг морьд шиг дэггүйтэж, шидтэнүүд шиг оддын хооронд зугаалдаггүй байсан. Та намайг хүлээж байсан уу? Би ч бас таныг зөндөө хүлээсэн. Багш хэлэхдээ зөвхөн сайн сурагчдад л дэлхийн хүүхэд болох шагнал олгодог гэсэн.

"Хүн болж төрөөгүй үрийн ээждээ бичсэн захидал" цааш унших »
Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд нэгдлээ
“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ - 2010”
2010 оны 3 сарын 27-ны Бямба гараг, 20:30-21:30
Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.

Иймд энэ оны 3-р сарын 27-ны өдрийн 20 цаг 30 минутаас эхлэн нэг цагийн турш олон нийтэд гэрлээ унтраахыг уриалж байна. Энэхүү уриалгад нэгдснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой. “Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

"Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд нэгдлээ" цааш унших »
Элсэн далай
Олон жилийн өмнө интэрнэт дээр тавигдсан байсан ухуулгын хуудас оройруу орж байна... Сайн санахгүй байгаа ч "ус нь урсахаа байгаад ан амьтангүй хувхайрсан цөл болсон байхад мөнгийг ууж, алтыг идэж болдоггүйг ухаарна даа" гэсэн утгатай байсан билээ.

Тэр үед нь хэдийгээр ухаарч ойлгож байсан ч байгаль эхээ хамгаалах сачий минь дутагдаж хий дэмий халагласан сэтгэгдэл үлдээхээс илүү юм хийж чадаагүй минь тун харамсалтай.

Тэр цагаас хойш байгаль дэлхий нүдэн дээр минь л шуламсанд илбэдүүлсэн мэт хувьсан өөрчлөгдөж хувхайрч сайршаад, үржил шимгүй хөрс, элсний нүүдлээр элбэгшижээ. Хуучин цагийн хангай газрын тухай домог мэт хууч яриа мөрөөдөлд умбуулахад нүүрэнд минь инээмсэглэл тодорч байдаг болсон.

"Элсэн далай" цааш унших »
Хоёр настай охин шатаж байгаа гэрээс дүүгээ аварчээ
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Буянбатын охин Саранчимэг хоёр нас найман сартай. Саяхны нэг өдөр аав, ээж нь түүнийг дүүтэй нь хамт гэртээ үлдээгээд малдаа явжээ. Малдаа явахдаа хоёр хүүхдээ гэрээсээ гарч болохгүй, телевизээ үзээд зугаатай байж байгаарай гэж хэлээд орхиж.

Гэтэл тэднийг малдаа яваад ирэхэд гэр нь шатчихсан байсан байна. Харин хоёр бяцхан хүүхэд нь гэрээс 40 гаруй метрийн зайтай байдаг малын саравчны нөмөрт даарчихсан сууж байжээ. Саранчимэг охин шатаж байгаа гэрээс дүүгээ чирж гаргаад нөмөр бараадуулан суулгасан гэнэ. Тэгээд өөрийнхөө өмсөж байсан цамцаа тайлж дүүдээ нөмрүүлчихээд ээж аавыгаа хүлээн сууж байжээ.

Хэлд ороогүй, хөлд орж дөнгөж л гүйж яваа жаахан охин дүрэлзсэн их гал дундаас зөн билгээрээ дүүгээ хайрлах, аврах ухаан төрж, аварч чадсан нь үнэхээр гайхалтай агуу үйлс. Ийм нялх амьтнаас яаж тийм ухаан гарсныг сонссон хүн бүр гайхан биширч сууна. Одоо эднийхэн аймгийн төвд ах дүүгийндээ байгаа аж. 10 сартай бага хүүхэд нь жаахан түлэгдэлттэй байсан тул эмчлүүлж байгаа гэнэ.

"Хоёр настай охин шатаж байгаа гэрээс дүүгээ аварчээ" цааш унших »
(Нийт: 474)