Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Техас. Хюьстон. 1993 оны 11 сарын 14
(Эх нь Англи хэлээр)
А: Яг одоо дэлхий дээр гэмт хэрэг маш их гарч, хүн төрөлхтөн дотроо нэг нэгнийгээ хүчирхийлэх явдал тун их байна. Бие биенээ хөнөөхгүй, нэг нэгэндээ тийм харгис хэрцгий хандахгүйн тулд, өөрийн болоод өрөөл бусдын амьдралыг илүү хүндэлж сурахын тулд бид юу хийж болох вэ?
Б: Хайр энэрэлийн илгээмжээ үргэлж түгээж бай. Байнга эерэгээр хөгж. Хүүхдүүдтэйгээ “Балхан минь, чи…” хэмээн харьцах нь илүү дээр. Дандаа сөрөг байдлаар ярихынхаа оронд эерэгээр юмыг хэлж ярь. Жишээ нь, “Битгий заваараад бай” гэхийн оронд, “Хонгор минь өөрийгөө цэвэрхэн байлгаарай” гэж болно. “Цэвэр” гэдэг нь “бохир” гэдгээс илүү сэтгэлд үлдэнэ. “Ингэж болно”, “тэгж болохгүй” гэхдээ гол нь биш өгүүлбэрийн гол санаа нь илүү чухал. Ихэнх хүн “Битгий бохир бай”, “Битгий бүдүүлэг бай” эсвэл “Битгий муухай үнэртэй бай.” гэхчлэн ярьдаг. Тэгвэл үүнийхээ оронд зүгээр л “Эелдэг бай, боловсон бай, ялдам бай, эрхэмсэг бай” гэж хэлвэл өгүүлбэрийн утга санаа, “эелдэг, намуун, аятайхан” гэсэн үг рүү шилжинэ. Бусад муу үгнүүд бүгд байхгүй хэрнээ, гол санаа нь үлдэж байна. Бид хүүхдэд байнга, “Чи бохир байна”, “Битгий хоцор” гэж хэлдэг. Зүгээр л, “Эрт унтаарай” гэж бай. Би ч бас энэ алдааг хийдэг, гэхдээ би суралцсаар л байгаа.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: