Хүслэнт Аялгуу

Үмх мах уу Үзэсгэлэнт Дэлхий юу?

Бидний оршин буй ертөнц ямар нэг инергийн хууль, кармын хуульд захирагдан оршиж байдаг ажээ. Дэлхий ертөнц дээр амьдран буй амьд бүхэн ямар төрлийн инерги ялгаруулж байгаагаас шалтгаалаад эх дэлхийн бидэнд өгөх хариу гайхам сайхан цаг агаар, эсвэл гайтай байгалийн гамшиг хэлбэрээр мэдрэгдэж байдаг гэнэ.

Уншигч та бүхэн мэднэ дээ... Сайн явах санааных гэж ардын зүйр цэцэн үгийг бид өдөр тутмын үйл ажилдаа хэрэглэсээр үнэн гэдгийг нь бүхий л монголын ард түмэн мэддэг болсон. Энэхүү үгийн цаад уг шалтгаан нь сайн явах санааных буюу тухайн хүн өөрөө сайн сайхныг бусдад түгээж, сайн сайхныг тасралтгүй бодож үйл хэрэгтээ ашиглах аваас орчлон дэлхий, тойрон буй хүрээлэн орчин, найз нөхөд нь тэр хүнд эргээд сайн бүхнийг “өөрсдийн мэдэлгүй” хайрладаг. “Өөрсдийн мэдэлгүй” гэдэг нь тухайн хүн өөрөө мэдээгүй ч нөгөө инергийн хууль, кармын буюу үйлийн үрийн хууль автоматаар үйлчилдэг гэсэн үг. Энэхүү хууль эх дэлхийд маань ч шууд хамааралтай.

Одоогийн байгаль цаг уурын байдалыг харахад хүмүүн төрөлхөтөн бид ихэнхидээ болохгүй бүтэхгүй зүйлийг хийсээр байгаагаас байгалын гамшиг үер ус, ган гачиг, гал түймэр, эрс хүйтрэл ба дэлхийн дулаарал гэсэн хүмүүн бидний үйлээс шатгаалсан гай гамшигууд шил шилээ залган цуварсаар... Энэ байдлаас харахад хүмүүн төрөлхөтөн бид бусаддаа буюу эх дэлхийгээ хайрлаж, газар шороогоо арчилж тордохгүй, хийж буй үйлдлүүд маань ихэнхидээ муу инерги ялгаруулсаар байгаатай холбоотой.

Хүн төрөлхөтөний ялгаруулж буй хамгийн муу инерги нь “амьтны амь таслах” буюу аль ч шашны номлодог 1-р номлолыг эрс зөрчиж байгаатай холбоотой.  Амьтны амийг шууд өөрөө таслахгүй ч гэсэн тухайн амийг нь тасалсан амьтадын махыг идэх нь амьтны амийг шууд хөнөөж байгаатай агаар нэг юм. Энэхүү үйлээ бид шууд сольж чадахгүй ч гэсэн бага багаар, өдөр өдрөөр хичээж махыг аль болох бага, долоо хоногт ядаж ганц өдөр, эсвэл өдрийн хоолондоо ядаж амьтны амь таслаагүй сайн инергитэй хоол идэж өөрсдийгөө бага багаар сайн үйлсэд дасгах хэрэгтэй болжээ! Үнэхээр цаг нь болчихоод байгаа шүү залуусаа! Та бүхэн сайн бодож үзээд бичигч миний болон олон олон эрдэмтэн мэргэдийн эх дэлхийгээ аварцгаая гэсэн уриатай нэгдэхийг хичээгээрэй! Та бүхнээс гуйж байна...

Амьтны амийг таслах үед энэ орчлонгийн хамгийн муу инерги маш хүчтэйгээр ялгарч эх дэлхийн маань муу, сайн инергийн тэнцвэрийг алдагдуулсаар байгаа юм. Та бүхэн үнэндээ буян үйлдэнэ гэж хаа сайгүй мөнгө төгрөг үрэн цацаж байхаар өдөр тутам нэг ч гэсэн амьтныг үхлийн аюулаас аварч эх дэлхийдээ сайн инергийг бэлэглэж буян үйлдээсэй гэж манай гаригийн олон эрдэмтэн мэргэд, шашны тэргүүнүүд, гэгээрсэн багш нар хичнээн ихээр хүсч, байгалиа гэсэн бидэнд сая төгрөг хандивлаж байхаар та өөрөө ганц 7 хоног ч болов амьтаны махыг идэхгүй амьдраасай гэж хүсч яваа ажгуу!

Хэрэвзээ бид ганц өдөр, нэг удаа, бүр байя аа гэхэд хагас порц хоолон дээрээ ч гэсэн энэхүү буянтай үйлийг үйлдэж чин сэтгэлээр эх байгалиа хайрлан хамгаалах аваас эх дэлхий маань бидний үйлийг хэзээ ч үл мартан бидэнд элгэмсэг дулаан уур амьсгал, хэзээ ч идэж барахгүй үр тариа, ногоо жимс, үзэж барахгүй үзэсгэлэнт газрууд, бүр цаашлаад баян хангалуун аж амьдралыг бэлэглэнэ гэдгийг хүний нийгмийн оюун санааны их удирдагчид бүгд батлан хэлж байгаа гэдгийг та бүхэндээ уламжилахад бичигч миний сэтгэл үнэхээр өег байна!

Өнөөдөр энэхүү асуудал бүр хэтэрхий аймшигтайдаа тулж НҮБ болон Олон Улсын байгууллагууд, нийгмийн сайн сайхны төлөө гэдэг бүхий л байгууллагууд хамаг хүчээ шавхан идэвхийлэн ажиллаж байгаа боловч олон мянган жирийн иргэд бид тэдэндээ тусалж өөрсдийн үйл хэрэг, үзэл бодолдоо эх дэлхийнхээ төлөө буянтай үйлийг хэрэглэхгүй бол бидний амьдран буй амтдралыг тэтгэгч байгаль дэлхий маань хүн төрөлхөтөн бидний ялгаруулж буй муу инергийг дааж, тэвчиж чадахгүй болох гээд байна шүү дээ... Хүн төрөлхөтөн гэхээр та битгий “Заа би ганцаараа хийгээд яахав” гэж бодоорой! Өнөөдөр өдрийн хоолондоо та амьтны амь таслахгүй хоол ид, орой очоод гэрийнхэндээ үнэнийг ойлгуул, маргааш гэрийнхэн чинь энэхүү үнэнийг бусаддаа дамжуулаг... Ингээд л бид өөрсөдөөсөө эхлээд хүн төрөлхтөнийг бүрдүүлнэ шүү дээ... Монголын уужим сэтгэлт ард түмэн бид “ҮМХ МАХ УУ ҮЗЭСГЭЛЭНТ ДЭЛХИЙ ЮУ” гэдэг энгийн гаргалгааг зөв гаргаж энэ бичлэгийг уншсан хормоосоо эхлэн эх дэлхийнхээ төлөө үмхий махыг бага ч гэсэн тэвчиж чадна хэмээн Монголын мянга мянган цагаан хоолтон залуус итгэж байгаа шүү... Ганц удаа ч болов махгүй хоолыг идэж үзэцгээе залуус аа!

http://www.fxmn.biz/ Site-аас авсан болно. 2009-10-06

Сэтгэгдэлүүд:

1. leo | 2009-10-06 19:32:29
махнаас гарах хэцүү юм байналээ
2. Gereltbolor | 2009-10-07 19:02:59
medeej shuu dee. har tamhi lugaa adil uilchilgeetei muu energiin tataltsal yum chine dee.
3. miga (зочин) | 2009-10-30 19:08:18
Yrn mahiig orloh zuiliig heregleh heregtei amitan horooj mahiign idne gdg bol muuhai sanagdaj bna! Mahand durgui bolood baigaashd Mahiig orloh hunsnii zuiliig ih zarah heregtei baigaa ym! tgd ter zuil n hunii biyd heregtei amin demtei hund medegdehuits bh heregtei tegvel mahaas iluu ym bnaa gdgiig oilgoh bolno shuudee! Mah idehgui ach holbogdliig bi mednee gevch ger buliin shaardlagach ymuu neg togoonoos mahaa iddeg ghdee baga idhiig hicheedeg. Bidnii delhii negl bish bolood baigaa ym! Togs saihan lekts ger bulteigee nzuudtaigaa sonsoh ymsan

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

SAVE THE WORLD