Хүслэнт Аялгуу

Индиго хvvхдvvд

Жирийн охид, хөвгvvдтэй жишихийн аргагvй хvvхдvvд сvvлийн арван жилд хорвоод мэндэлж эхэлжээ.Энэ нь 1970 оны сүүлээс эхэлсэн бөгөөд 1980 он гэхэд борооны дараахь мөөг шиг vржсээр одоог хүртэл үргэлжилж байна.

Бусдыг гайхшруулсан тэдний ер бусын байдал мэндэлсний дараахь эхний нэг сард анзаарагддаг.

Манай гараг дээр шинэ хэв шинж, шинэ хэв маягийн хvvхдvvд хаа нэгтээгээс морилж байна. Yнэн хэрэгтээ чухам яаж?


Хаанаас ирэв? Тэд хэн бэ?


Ийм гоц авъяастай хvvхдvvдийг нэрлэдэг албан ёсны тогтсон нэр томъёо саяхныг хvртэл байгаагvй юм. Орост тэднийг “шинэ мянганы хvvхдvvд”, “гэрлийн хvvхдvvд” гэж нэрлэдэг. Тэдэнд нийтээрээ дагаж мөрддөг олон дахин давтамжтай зан vйлvvд ердөө ч “наалддаггvй” тул Францад тефлон гэж дууддаг. Тэднийг Англид киборг гэж нэршдэг. Харин Монголд гасан хvvхдvvд гэдэг.

Ер бусын хvvхдvvдийн аура нь нил ягаан өнгө ( ИНДИГО ) цацруулдаг бол жирийн хvмvvс шар, ногоон өнгө гэрэлтvvлдэг  байна. Харин өнөөдөр 100 нялхсын 70-ынх аура ер бусын өнгөтэй болсон гэж эрдэмтэд vздэг.Энэ давтамжаараа ойр ирээдvйд шинээр мэндлэгсдийн 90 %  нь аура хөх зосон өнгөтэй болохнээ.


Индиго хvvхдийн эрин бий болох нь гэнэтийн зvйл биш гэж ярьдаг. Алдаатай хөгжүүлсэн улс төрчдийн бурууг засаж бидэнд  тусалхаар ирсийн болов уу? Зарим онолоор тvvхийн хамгийн тvгшvvртэй цаг мөч нь осол гамшиг байх нь зайлшгvй ч дэлхий дээр шинэ соёл иргэншлийг тарилцах хvмvvс мэндэлж эхэлж байгаатай хэн ч маргахгvй биз ээ. За тэгэхээр индиго хvvхдvvдүүд аль хэдийн нас биеэнд хүрээд эхнээсээ удирдах салбаруудад ажилж эхэлээд байна. Дэлхий ээж маань 5 сайхан хүүг өсгөсөн бөгөөд 6 дахь нь ах нарынхаа алдааг давтахгүй байхаа

1 - Лемур
2 - Лемур атлант
3 - Атлант
4 - Ари
5 - Хомо сапиенс

Өөрсдийгөө хомо сапиенс (ухаант хүн төрөлхтөн) гэж  гоёдсон нэртэй бидний үе өнгөрч байх шигээ.

Германы есөн настай Майк Смит сонин vзvvлбэр vзvvлдэг. Тэрбээр амыг нь битvvмжилсэн лонхтой vрлэн эмийг савнаас нь гаргаад өөр ширээн дээр тавина. Мөн цонхоор гадагш нь шилжvvлэн өөр ширээн дээр тавьчихна. Чухам яаж ингэж тавиад байгааг нь хэн ч мэддэггvй.

Волгоград мужийн Волж хотын Борис найман сартайдаа бараг ярьдаг байв.


Дэлгэрэнгүйг энэ вэб-ээс үзнэ үү?
http://arnoskatas.wordpress.com/2009/06/22/boriska-indigo-boy-from-mars-2007/

Ой таван сартайдаа сонины vг vсгийг торолгvй уншдаг болов. Харин гурван настайдаа орчлон ертөнцийн тухай хvvрнэж эхэлсэн байна. Тvvний ярианы сэдэв нарны аймгийн гарагуудаас хальж, оддын аймаг, галактикийн нэрийг ч шууд л хэлдэг болж.

Энэхvv vзэгдлийг эрдэмтэд шинжлэх ухааны vvднээс судалсан боловч ухаан нь хүрээгүй юм уу судлах арга нь буруу байсан уу ямартай ч тайлбарлаж чадаагvй байна.

Манай Монголд ч бас цээжээрээ олон оронтой тоо бодох,  төгөлдөр хуур дарах, шатарын мастер, өндөр түвшиний бясалгагч  гээд л нэрийг нь үл таних ИНДИГО хvүхдvvд зөндөө байна. Өсч томрох тусмаа тэдний зан vйл, биеэ авч яваа байдлыг vеийнхэнтэй нь харьцуулахын аргагvй.

Энэ мэтчлэн  маш олон жишээгээр энэ нүүрийг дүүргэж болно. Тэд сонирхсон ганц зvйлээсээ алхам ч холддоггvй, салж  чаддаггvй. Саад бэрхшээл тэдний сонирхлыг огтхон ч бууруулдаггvй бөгөөд харин шунан дурлах нь нэмэгдсээр, толгой эргэм амжилтыг бvтээж байна. Ийм хvvхдvvд сонирхсон зvйлийнхээ ард гарах хvртлээ ганцхан тvvндээ анхаарлаа төвлөрvvлж чаддаг, маш тэсвэртэй.

Тэд энгийн хvvхдээс юугаараа ялгагддаг вэ?


Өнгөрсөн амьдралынхаа тухай дурсаж чаддаг
Тэдний дvрслэн бодох, ургуулан сэтгэх чадвар сайн хөгжсөн байдаг
Ирээдvйг урьдчилан хардаг
Өвчтөнд дөнгөж хvрэх төдийд тvvнийг зовиураас нь ангижруулж чадна
Нийгэмд бусад хvvхдvvд шиг биеэ авч явдаггvй, тэд хажиг зантай
Бага наснаасаа эхлэн энэ дэлхийд тэднийг онцгой чухал vvрэг гvйцэтгvvлэхээр томилсон хэмээн эргэн тойрныхондоо ярьдаг.
Тэдэнд сахилгын шийтгэл ердөө ч тохирохгvй
Өөрийнхөө сонгосон зvйлдээ гайхалтай амжилтад хvрдэг.

 Шинэ цагийн хvvхдvvдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон тэднийг хүмүүжүүлэх ном мөн бусад материалуудыг олход тусална.

 

Сэтгэгдэлүүд:

1. M Khand (зочин) | 2009-10-14 09:41:38
Suuliin ueiin huuhduud mash uhaantai turj baigaa ni saihaan saihan

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

SAVE THE WORLD