Хүслэнт Аялгуу

СУГАР ГАРИГИЙН НУУЦААС - 2р хэсэг

Асуулт: Тийм ээ, баярлалаа.
Багш: Тэр байна! Уучлаарай, тэр. Тэр үзэсгэлэнтэй, маш сайхан сэтгэлтэй, өгөөмөр тустай. Өмнө би үүнийг мэдэж байгаагүй. таны асуултанд талархлаа, таны дотоод чин хүслийн дагуу би энэ дарь эхтэй холбоо тогтоож чадсан: үгүй бол би энэ талаар мэдэх ч үгүй байсан. Ойлгож байна уу? Тийм үү?
Асуулт: Тийм ээ.
Багш: Би энэ талаар бодож байгаагүй. Хэн ч тийшээ очиж чадахгүй ч тэр надад мэдээлэл өгсөн, энэ бидэнд хангалттай.
Асуулт:Тэдэнд хир их цаг байсан бэ? Тэд арга хэмжээ авсан уу, эсвэл оройтсон байсан уу?
Багш: Оройтсон.
Асуулт: Би таныг асуултанд хариулчихлаа гэж бодлоо, гэхдээ Марсын адил веган /ургамал хоолтон/ байхын чухлыг хүргэж өгөх хангалттай хүн тэнд байгаагүй юу?

Багш: Үгүй, үгүй. Байсангүй. Тэдэнд ямар ч хугацаа байсангүй. Хэдхэн долоо хоногийн дотор бүхэл гарагаараа сүйдсэн. Мал аж ахуйгаас ялгарсан хорт хийгээр сүйрсэн. Мэдээж тэр бүх хийг, далайгаас, та нарын мэдэж байгаа дулаан далайгаас татаж авсан. Энэ нь бидэнд байгаа гарагийн асуудалтай ижилхэн. Тэдэнд энэ маш хурдан өнгөрсөн. Тэдэнд хугацаа ч байсангүй. Тэд цагаан хоолны талаар санаа тавиагүй. Тэд ямар ч оюунлаг хүрээнд үнэндээ очсонгүй. Марс илүү хувьтай байсан, тийм үү? Гэхдээ энэ бол үгүй. Энэ Сугар гаригт, халуун.
Сугар гаригт гарагийн цөм нь халуун, хортой хийгээр дүүрэн байсан ба ямар ч амьдрал оршиж чадахгүй байсан. Магадгүй бичил биетэн, харин бидний хувьд, хүн төрөлтний хувьд амьдрах ямар ч аргагүй байсан. Та тэнд хүрч чадах ч үгүй. Сарнисан Сугар гарагийн хэмжээ нь Марстай адилхан. Харин нөгөө хоёр Сугар гараг сайн, маш сайн. Тэнд дайн гэж байхгүй. Тэнд мах иддэг хүн ам цөөн байгаа, за?
Тиймээс тэд их бага хэмжээгээр үйлийн үрийн хуулиар тэнцвэржсэн. Урьд нь хэрвээ гарагийн хүн амын гуравны хоёр нь цагаан хоолтон бол бид мөн гарагаа аварч чадна гэж хэлсэн, гэвч одоо дэндүү оройтсон. Одоо бид Бүхэл гарагаараа энэрэлтэй байх ёстой.
Веган байвал хамгийн сайн. Тэдэнд ЮФО байдаг. Хоёр амьд гарсан гарагт, тэдэнд ЮФО байдаг.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
Багш: Та сайн байна уу?
/Маш сайн, баярлалаа. /
Асуулт: Маш сайн байгаа, Багш аа. Танд баярлалаа. Надад асуулт байсан, гэхдээ та хэдийн Сугар Марс хоёрын аль нь эхлээд сүйрсэн, Сугар гарагийн тухай та хэдийн бидэнд хэлсэн учраас үүнийг шийдэхэд та хэдийнэ тусалсан. Гамшиг болохоос өмнө Сугар гараг Марс гарагтай холбоо тогтоох боломжтой байсан уу?
Багш: Үгүй, үгүй, тэд хоорондоо холбоотой байгаагүй. Хоёр Сугар гараг сүйрч, устгагдсан, тэдэнд хангалттай оюунлаг чанар байгаагүй, тэдэнд телепати, юу ч байгаагүй, учир нь тэд хөгжлийн зөвхөн физик тал дээр анхаарлаа хандуулсан. Тэд оюунлаг тал дээр санаа зовоогүй. Тийм учраас тэд сүйрсэн.
Асуулт: Ойлголоо. Гай гамшиг гарахад ямар нэгэн төрөлтөн амьд үлдсэн үү?
Тэд яаж амьд үлдэж чадсан бэ? Цаг уурын гай гамшгийг хичнээн төрөлтөн дааж гарч чадсан бэ?
Багш: Хэн ч үлдээгүй.
Асуулт: Хэн ч үү?.
Багш: Хэн ч. Тэд бүгд явсан. Зарим нь шууд үхсэн, зарим нь хэдэн долоо хоногийн турш зовиуртай үхсэн, бүгд үгүй болсон, хүн, амьтан, ургамал, өвс, бүгд. Энэ халуун гараг дээр, халуун Сугар гараг дээр оршиж байсан бүх зүйл хэдхэн долоо хоногт үгүй болсон. Миний дурдсан өөр нэг гараг болох дөрөв дэх Сугар хэдхэн минутын дотор тэсэрч, бүрэн үгүй болсон. Маш харамсалтай, мэдэж байна. Дөрөв дэх гарагийн сүйрсэн гол шалтгаан нь тэд амьдралын маш харгис байдлаар амьдарч байсан.
Тэд Бурхан, ямар нэг ёс зүйн стандартанд санаа тавиагүй. Тэдний эсрэг юу л байна, Тэнгэрлэг мөн чанар, Бурханыг номлодог хэнийг ч гарсан тэд тэднийг даруй маш их тамлан харгис, зовлонтой, удаан үхлээр тамлан алдаг байсан. Энэ бол аймшигтай, аймшигтай гараг. Энэ хоёр Сугар гараг аймшигтай гарагууд байсан. Хэдийгээр тэд технологийн хувьд маш их хөгжсөн ч тэд оюунлаг хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээний хувьд юу ч биш байсан. Материаллаг байдлаар батлагдахгүй ямар ч зүйлийн тухай хэн нэгэн ярихыг зүрхлэхэд тэр хүн хорон санаатанд, хамгийн муу, үнэ цэнэгүй, аюултай хүнд тооцогддог байсан. Тэд энэ төрлийн хүн гарагийн хүн амын ухааныг хордуулна гэхээс айгаад тэднийг хамгийн харгис байдлаар олон нийтийн нүдэн дээр устгасан. Энэ талаар хүн бүхэнд мэдүүлэхийн тулд алсан. Тэгээд хэн ч энэ чиглэлд дахин бодож ч зүрхлэхгүй байсан. Тэд машин, технологи хөгжүүлэх тал дээр төвлөрч байсан бөгөөд тэд маш тухтай амьдралтай байсан учраас үүнд итгэдэг байв. Тэд үүнээс илүү, тэдний диваажингаас илүү зүйл байхгүй гэж тэр үед бодож байсан.
Асуулт: Ойлголоо. Энэ бүхнийг мэдэх нь үнэхээр харамсалтай байна.
Багш: Тийм ээ. Энэ намайг өчүүхэн санагдуулдаг. Учир нь би хэдийнэ жижигхэн байгаа. Харин галактикт маш их зүйл байгаа, маш их гараг, маш их зүйл болж байгаа. Энэ биднийг маш өчүүхэн, ямар ч хэрэггүй өчүүхнээс өчүүхэн болгож байгаа.
Асуулт: Бидэнтэй хамт Дэлхий гараг дээр хамт байсанд маш их баярлалаа.
Багш: Зүгээр. Зүгээр.
Асуулт: Биднийг аврахын тулд.
/Маш их баярлалаа. /
Багш: Би өөрийн тэмдэглэлээ хараадахья. Марсын мэргэд хөгшид надад зөвхөн гурван асуултанд хариулсан ба үлдсэн асуултанд Галактикийн Тэмдэглэлийн Бурхан өгсөн. Дарь эхдээ маш их талархлаа. Үнэндээ тэд бурхан, дарь эх байхын талаар санаа тавьдаггүй. Зүгээр маш үзэсгэлэнтэй байдаг. Түүнийг “Дарь эх” гэе. Ядаж үлдсэн энэ хоёр гараг нь Бурхныг шүтдэг, тэд өөрийн ганц шашинтай байгаа нь тэдэнд амар байдаг. Тэд бүгд Бурхныг шүтэж, нэг шашинтай, тэр бол бүхнийг чадагч Бурхан, тиймээс шашин хоорондын зөрөлдөөнөөс болж дайтдаггүй. Хэзээ ч Тэд илүү тэнцвэртэй, тэд бидэнтэй нэгэн адил хүн амын дөрөвний гурван цагаан хоолтон.
Асуулт: Сайн байна уу, Багш аа. Бидэнтэй өнөөдөр Та байгаа нь агуу хүндэтгэл билээ. Би маш аз жаргалтай талархалтай байна. Хоёр зүйлийг асуумаар байна. Гарагаа аварч чадаагүй хүмүүс өөр гараг дээр төрөл олдож дэлхийн дулааралтай тулгарсан бидний алдаатай адил алдаагаа засахаар болсон уу?
Багш: Надад энэ төрлийн мэдээ хаа нэгтээ байгаа эсэхийг шалгая.
Асуулт: За, баярлалаа, Багш аа.
Багш: Зүгээр. Түр хүлээгээрэй. Тэдгээр хүмүүс урт хугацааны турш, хэдэн мянган жилийн турш тамын оршихуйд төрсөн бөгөөд үүний дараа тэдэнд дахин гуманоид болж төрөх зөвшөөрөл өгсөн, гэхдээ маш аймшигтай гарагийн оршихуйд. Тэд тэндээ байнгын айдас, гуниг, дотоодын зовиуртайгаар амьдрах болсон. Тамтай адилхан.
Асуулт: Сүйрлийн ирмэг дээр тулсан сүүлчийн гараг нь Дэлхий байх уу?
Багш: Үгүй, сүүлийнх биш, хонгор минь. Бидэнд харгислал, ёс бус удирдамж, ялангуяа бие биений эсрэг, амьтан шиг сул дорой төрөлтний эсрэг хөнөөх үйлдэл гаргаж байгаа цагт энэ байсаар байх болно. Ийм амьдралын хэв маягийг дадуулж, өвөрлөсөн ямар ч гараг бидэнд одоо тулгараад байгаа сөнөх аюултай тэд мөн адил тулгарна.
Асуулт: Тэд зөв амьдралын хэв маягтай удахгүй болох байх гэж найдаж байна.
Багш: Найдаарай.
Асуулт: Танд баярлалаа. Маш их баярлалаа, Багш аа.
Багш: Манай гараг эхлээд амьд гарна гэж найдья. Үүний дараа хүн бүр ямар төрлийн зохион бүтээх ажил хийж болох талаар хүн бүр гайхах болно. Бид өөр бусад гарагийн үзэмж байдлыг харж, тэдэнд зочилж, тэд ч мөн адил зочилно.
Асуулт: Энэ маш гайхалтай.
Багш: Гараг хоорондын холбоо тогтоовол бүр ч сайн.
Асуулт: Сайн байна уу, Багш аа. Хоёр юм асууя.
Багш: Та сайн байна уу?
Асуулт: Би маш сайн байгаа. Маш их баярлалаа. Та сайн байна уу?
Багш: Сайн, сайн. Хайраа, та юу гэж асуумаар байна?
Асуулт: 2009 оны 3 сарын үед бид критик масст хүрсэн.
Багш: Бид сайн болж байгаа. Заримдаа телевизийг үзэж байхад бараг бүх телевиз гарагийн сүйрлийн асуудал, түүнийг шийдэх арга зам болох цагаан хоолны тухай ярьж байна.
Өнөөдөр нэг Оросын телевизээр асуулт тавьж байгаа нэгэн сурталчилгаа жирэлзэн өнгөрсөн: Цагаан хоол гарагаа аврах цорын ганц арга зам мөн үү, гарагийн хямралаас болж цагаан хоолтон байхад хүрээд байна уу?” гээд.
Би маш их баяртай байгаа. Бид үүнийг чадах ч юм билүү. Хэн мэдлээ?
Асуулт: Гайхалтай.
Багш: Сайн, сайн. Тэгвэл бид үлдсэн хоёр Сугар гараг дээр очиж үзэж чадна.
Асуулт: Тэгвэл бүр ч сайхан.
Багш: Магадгүй. Тийм. Тэгвэл та нарт ийм тэнэг асуулт тавьж байх шаардлага байхгүй, надад шөнө унтахгүй байх шаардлагагүй. Таны асуулт энгийн санагдаж байгаа ч миний хариулт маш энгийн. Гэхдээ би бясалгаж, бүхэл орчлонгоор хайлт хийж, юу л хураангуйлж, хүний хэл рүү хөрвүүлж чадна тэр бүхнээ бичиж, энэ бүхнээ харанхуйд, багахан гэрэлд хийх ёстой. Учир нь би өөрийн төвлөрөл, холбоогоо таслахыг хүсэхгүй байгаа. Тэгээд энэ нь тэр бүр нүдэнд таатай биш. Учир нь заримдаа энэ бүхнийг хүлээж авахад би нүдний шил зэргээ олж зүүж амждаггүй. Би үүнийг хурдан хийж чадахгүй. Заримдаа эрээчдэг. Заримдаа юу бичсэнээ ч олж хардаггүй юм.
Асуулт: Маш их баярлалаа. Өөр асуух зүйл байна. Гарагаа аврахын тулд хэчнээн хүн веган байх хэрэгтэй вэ?
Багш: Танд хэдийн хэлсэн. Бүхэл гарагаараа байх хэрэгтэй.
Асуулт:Бүхэл гараг. Маш их баярлалаа, Багш аа.
Багш: Тэд бүрэн цагаан хоолтон, бүгдээрээ ядаж цагаан хоолтон гэдгийг мэдэхгүй, магадгүй тэдэнд хэд хэдэн үнээ байж болох юм. Үнээнүүд илүүдэл сүүгээ заримдаа өгдөг, тэгвэл мэдээж тэд сүүг ууж болно. Гэхдээ үүнийг хэлэхдээ би энэ худлаа байж мэднэ гэж айж байна. Тэд” Бидэнд 100,000 үнээ байгаа, тэднийг зүгээр өсгөж байна” гэж хэлж чадна. Тэгвэл бид буцаад л тэг цэг рүү. Өө, Хүмүүс тэд үргэлж маргалддаг. Бүх хүмүүс чин шудрага, өөрийн болоод үр хүүхдийнхээ амийг аврахаар үнэхээр хүсдэг болно гэдэгт найдаж байна.
Би бүх бурхад, хамаг сахиусан тэнгэр, бүх тэнгэрлэг ухаалаг төрөлтнийг энэ гараг дээр бууж ирээд хүн төрөлхтнийг сэрээхийн тулд туслахыг хүсч байгаа. Учир нь цаг хугацаа явсаар бидэнд хангалттай хүч байхгүй, үнэнийг хэлье. Манай бүлэг маш жижигхэн учраас өдөр шөнөгүй би залбирдаг, тэднийг энэ дэлхийд бууж ирээд, өөрийн хүчээр хүмүүст нөлөөлж, хүмүүсийг сэнхрүүлж, хурдан цагаан хоолтон болгохын тулд тэднийг сэрээхийг тэд нараас гуйдаг. Мэдээж тэд бидэнд тусалдаг. Бид тэдэнд мөн талархах ёстой. Бурхад, дарь эх, сахиусан тэнгэр өөрсдөө дэлхий дээр богино хугацаанд бууж ирээд, хүмүүстэй ярилцаж, тэднийг сэрээж туслаж байгаа. Тэнгэрлэг оролцоотойгоор бид гарагаа аварч чадна гэж найдаж байна. Учир нь энэ нь миний бодож байснаас илүү удаан болж байгаа.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

SAVE THE WORLD