Хүслэнт Аялгуу

Дэлхий дээрх амьдрал

”Бидний амьдрал бол сэрж амжаагүй зүүд мэт бөгөөд бид хэчнээн удаан унтсан байсан ч хамаагүй, сүнс маань сэрмэгц л бид өөрсдийн жинхэнэ мөн чанараа нээдэг юм. Гэгээрэх үедээ бид оршихуйн дээд түвшинд хүрч, амьдралыг огт өөр талаас нь харах бөгөөд энэ бүхэн нь үтэр түргэн, ямар ч хүч чармайлт, догдлол хямралгүйгээр болж өнгөрдөг. Яг л кинонд хэн нэг нь үхэхэд бид энэ чинь ердөө л кино шүү дээ гэж мэдэж байдагтай адил юм ....

Бид бүгдээрээ кино од, харин дэлхий бол асар том тайз билээ. Бид төрлөөс төрөл дамжин заримдаа эхнэр, нөхөр, сайд дарга эсвэл хатан хааны д
үрд , хааяа нэг ч их хүсмээргүй дүрд тоглодог. Бид дүрдээ мэдэхгүй тоглосоор, яагаад би энэ дүрд тоглох ёстой, яагаад хаан ширээнд хэн нэг өөр хүн сууж, харин би нарийн бичгийн дарга төдийхөн байна вэ гэж өөрсдөөсөө асуудаг. Нойрноос сэрэгсэд нь ертөнц гэдэг бол бидний суралцах болон хүсэл эрмэлзэл, хэрэгцээ шаардлагаа хангах, төгс төгөлдөрт ойртож очиход зориулсан тайз төдий юм гэдгийг мэднэ” (16) “

Олонхи хүмүүсийн амьдралын хэв маяг нь хараахан бүрэн төгөлдөр бус, аз жаргал ба билгүүн ухааныг олоход тийм ч их зохимжтой бус байна. Оршихуйн олон түвшин байдаг бөгөөд эхнийх нь материаллаг, биет түвшин. Идэх, унтах, бие махбодын бүх төрлийн таашаалд дурлах зэрэг мэдрэхүйн цэнгэл жаргал хөөцөлдөхийг гол зорилго болгож, залхуурал назгайралд автах хандлагатай энэ түвшинд ихэнх хүмүүс амьдралаа өнгөрүүлдэг. Бид амьдралынхаа хэрэгцээг хангахын тулд л зөвхөн ажил хийдэг бөгөөд эрхэм дээд хүсэл, сэтгэл зүрхээ үүндээ зориулдаггүй. Амьдралаа боломжтой байлгахын тухайд л биш бол бид ер нь ажил хийх дургүй, бүх хүн төрөлхтний төлөө ажиллах гэдэг бидний хувьд хэцүү хэрэг байдаг.

Хоёр дахь нь сэтгэл хөдлөлийн гэж нэрлэгддэг түвшин. Энэ түвшний хүмүүсийн үзэл бодлын байр суурь их хүчтэй, эзэрхэг эсвэл дарангуйлагч зантай гэж хэлж болно. Үргэлж л тэдний зөв байх бөгөөд тэд аливаа зүйлийг бусад хүмүүс тэдний жишгээр хийхийг хүсч байдаг. Олон дарангуйлагчид болон хэт даврагч хөдөлгөөний агуу их удирдагч гэгдэгсэд энэ түвшинд хамаарна. Сайн санаатай хэдий ч алдаа хийчхээд түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, тухайн байдлыг засахыг хичээдэггүй хүмүүс ч хүртэл энэ түвшинд багтана . Уян хатан чанар дутахын аюул энд байдаг юм.

Гурав дахь түвшинд бол бүгдийг бичиж авч чаддаг ч түүнийгээ тунгаан бодолгүй, сэлгэн гүйлгэж байдаг компьютер төдий махбод болох тархи (ингэж хэлэхэд харамсалтай байна), оюун ухаан дотор бид амьдардаг. Гэтэл сүнсний билгүүн ухаанаас ангид тархи бол ердөө л автомат машин билээ. Энэ түвшний хүмүүс ерөнхийдөө өөрөө өөртөө явцуурч, ямар ч хамаагүй нэг үзэл санааны ард өөрсдийгөө нуун далдалсан байдаг. Тэд энэ дэлхийд болж байгаа зүйлийн тухайд санаа зовдоггүй, түүнийг сайжруулах юм уу өөрсдийгөө өөрчлөх үнэн хүсэл төрдөггүй тийм байдалд гацчихсан улс. Тэд өөрсдийгөө тэр чигтээ төгс төгөлдөр гэж тооцдог бөгөөд олон хүн үүнийг гэгээрэл хэмээн эндүүрэх нь бий.

Дараачийнх нь сүнсний түвшин, өөрийгөө төгөлдөржүүлэх түвшин мөн бөгөөд учир нь энд бид өөрсдийгөө сүнстэйгээ адилтган үздэг. Бид болон бидний аз жаргал, урам зоригийн эх булаг сүнс маань нэгдмэл цогц мөн бөгөөд бид энэ бие махбод биш юм гэдгээ ойлгоно. Бид ертөнцөд болон өөрсдөдөө туслах гэж эрмэлзэнэ. Гэхдээ энэ нь хамгийн дээд түвшин биш, учир нь бид “би” гэх үзэлтэй хэвээрээ, тэр нь өөрийн чадлаа бас мэдэж байдаг. Бид “миний эцэг болон би нэг юм” гэж хэлэхэд хүртэл хоёулаа болчихож байгаа нь бас л хэтэрхий олон байна! /Инээлдэв/

Үүний дараа Бурхны түвшин , Бурханлаг ухамсар хийгээд ухаарлын түвшин байдаг. Бурхан гэдэг биднээс өөр юу ч бус билээ. Бид өмнөх түвшинд байхдаа Бурхан биднээс тусгаар оршдог гэж бодож байсан. Тайлбарлахад хэдий амаргүй ч энэ түвшинд бид хамгийн анх удаа юу ч бодолгүй, тэр байтугай хийж байна гэдгээ ч мэдэлгүй юмыг хийдэг. Бид үйлийн үр хураалгүй бүхнийг бүтээгч болдог. Энэ нь Исус “ Би хийгээгүй-миний эцэг хийж байгаа юм “ хэмээн тайлбарлаж байсан тэр санаа мөн. (27)

Сэтгэгдэлүүд:

1. naraa (зочин) | 2009-10-26 21:40:37
sain baina yy,abshig xvrtex gedeg vgiig angliar yu gedeg be xelj ugch tyslaach,bayrlalaa
2. Oyuna (зочин) | 2009-11-04 01:26:48
Avshig hurteh gedeg ugiig english-eer "Initiation" gedeg umaa. Tand amjilt husie.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

SAVE THE WORLD