Хүслэнт Аялгуу

Бяцхан Сүнс ба Нар хоёр

Эрт урьдын цагт биш нэгэн бяцхан сүнс байж гэнэ. Нэгэн өдөр тэрээр Бурханд “Би өөрийгөө хэн гэдгээ мэднэ!” гэжээ.
Бурхан хариуд нь “Гайхалтай! Тэгээд чи хэн юм бэ?” гэж асуув.
Бяцхан сүнс “Би бол Гэрэл!” хэмээн чангаар хэлэв.
Бурхан чанга инээн. “Зөв байна!” “Чи бол Гэрэл.” Гэв.
Бяцахн сүнс Бурханы ороны бүх сүнсүүд юу мэдэхээр тэнд байгааг мэдсэндээ тун их баяртай байв.
“Хөөх, ямар гоё вэ!” хэмээн дуун алдав.
Гэвч удалгүй хэн гэдгээ мэдэх нь хангалгүй санагдан гэрэл гэдгээ мэдрэхийг хүсч эхлэв. Ингээд бяцхан сүнс Бурхан дээр буцаж очин “Сайн уу, Бурхан! Би өөрийгөө хэн гэдгээ мэддэг болсон, гэхдээ тийм байхад энэ хангалттай юу?” гэж асуухад
Бурхан “Чи өөрөө гэрэл атлаа гэрэл байхыг хүсээ юу?” гэв.
“Хэн гэдгээ мэдэх нь нэг хэрэг, харин тийм байна гэдэг чинь өөр хэрэг. Би Гэрэл байх ямар байдгийг мэдрэхийг хүсч байна!” гэж хариулав.
“Гэхдээ чи чинь угаасаа Гэрэл шүү дээ” гэж Бурхан инээмсэглэн хэлэв.
“Тийм л дээ, гэхдээ би тийм байх ямар байдгийг үзмээр байна!” гэж бяцхан сүнс хашгирав.
“Чамайг ингэнэ гэдгийг таамаглах хэрэгтэй байж. Чи үргэлж адал явдалд дуртай нэгэн байсан шүү дээ.” Гэж хөхрөв.

Бурханы царай нухацтай болон хувирч “Тэгвэл ганц л зүйл байна” гэв.
“Юу?” гэж бяцхан сүнс асуув.
“Нэгэнт л энд Гэрлээс өөр юу ч байхгүй, чи харж байгаа биз дээ. Би чамайг буюу гэрлээс өөр юу ч бүтээгээгүй. Чиний байхгүй газар гэж үгүй учраас чи өөрийгөө мэдрэх амар биш.” Гэж бурхан хэлхэд,
“Ммм?” гэж толгой нь эргэсэн бяцхан сүнс дуугарав.
“Тэгэхээр ингэж тайлбарлая” хэмээн Бурхан үргэлжлүүлэн “Чи бол Наран дээр буй нэгэн лаа юм. Чи тэнд чамаас гадна Нарыг бүрдүүлж буй хэдэн олон сая лаануудын хамт байна гэж бодъё. Нар чамгүйгээр нар байж чадахгүй. Өө үгүй юм байна, Нар нэг лаагүйгээр Нар хэвээрээ байх болно. Гэхдээ урьдын нар байхаа болино. Учир нь урьдын шигээ гэрэлтэж чадахгүй шүү дээ. Гэвч асуудлын гол нь Гэрэл дунд байж яаж өөрийгөө гэрэл гэдгээ мэдэх вэ гэдэгт байна.”
“Тэгвэл” хэмээн Бяцхан сүнс үргэлжлүүлэн “та чинь Бурхан шүү дээ. Ямар нэгэн арга бодож олооч!” гэв.
Бурхан дахин инээж “Надад аль хэдийн нэг арга байна,” гэж бурхан үргэлжлүүлэн “Гэрэл дотор өөрийгөө Гэрэл гэдгийг харж чадахгүй учраас бид чамайг харанхуйгаар хүрээлүүлье.” Гэв.
“Харанхуй гэж юу юм бэ?” Бяцхан сүнс асуув.
“Харанхуй гэж чи биш тэр зүйл юм.” Гэж хариулав.
“Би харанхуйгаас айх болов уу?” гэж бяцхан сүнс асуухад
“Зөвхөн чи тэгэж сонговол.” Гэж бурхан хариулав. “Айх зүйл байна гэж бодохгүй л бол чамд айх үнэндээ юу ч байхгүй. Хар л даа, энэ бүгдийг чинь бид бүтээдэг шүү дээ.” Гэхэд
“Өө, арай дээрдлээ” гэж бяцхан сүнс дуугарлаа.
Ингээд Бурхан үргэлжлүүлэн ярив “аливаа зүйлийг мэдрэхийн тулд түүний эсрэг тал гарч ирэх болно. Энэ бол агуу бэлэг юм. Учир нь уг эсрэг талгүйгээр аливаа зүйл ямар байдгийг мэдэж чадахгүй юм. Хүйтэнгүйгээр Халууныг мэдэх боломжгүй. Дооргүйгээр Дээд байхгүй. Удаангүйгээр Хурдныг мэдэж чадахгүй. Баруун зүггүйгээр Зүүн зүгийг мэдэхгүй. Тэнд байхгүй бол Энд гэдгийг мэдэхгүйн адил, Тэр үегүйгээр Одоог мэдэх боломжгүй юм.”
“Тиймээс” гэж Бурхан үргэлжлүүлэн “Харанхуй дунд байхдаа бүү нудрага зангидан хоолойгоо өндөрсгөн харанхуйг доромжил. Үүний оронд харанхуйд Гэрэл бай. Бүү уурлаарай. Тэгвэл чи Хэн гэдгээ жинхнээсээ мэдэж, бусад ч чамайг мэдэх болно. Өөрийн Гэрлээ цацруул, тэгвэл бүгд чамайг ямар онцгойг мэдэх болно!”
“Өөрийгөө онцгой гэж бусдад харуулах зүгээр гэж үү?” хэмээн Сүнс асуулаа.
“Мэдээж зүгээр!” гэж бурхан хөхрөн “Энэ бол маш зүгээр! Гэхдээ санаж яв, онцгой байна гэдэг нь бусдаас илүү гэсэг үг биш. Бүгд л өөрийн аль нэг талаараа онцгой! Харин олонх маань үүнийгээ мартсан. Чи өөрийгөө онцгой байх нь зүгээр гэдгийг мэдсэн тохиолдолд л тэд өөрсдийгөө бас онцгой байх нь зүгээр гэдгийг мэдэх болно.”
“Хөөх” хэмээн Бяцхан сүнс инээн үсчин бүжиглэн “Би хүссэнээрээ онцгой байж болох нь байна!” гэж баярлав.
“Тиймээ, чи яг одооноос эхэлж болно.” Гэв. “Яг ямар талаараа онцгой баймаар байна?” Бурхан асуухад
“Ямар талаараа онцгой гэнэ?” гэж Бяцхан сүнс гайхан “Би ойлгохгүй байна.” Гэж хариулав.
“Гэрэл байна гэдэг чинь онцгой, мөн онцгой байна аа гэдэг чинь маш олон янз. Сайхан сэтгэлтэй байх чинь онцгой. Зөөлөн уяхан байх мөн онцгой. Бүтээлч байх бас л онцгой. Тэвчээртэй чанар бол бас онцгой. Чамд ямар нэг талаараа онцгой байх санаа байна уу?” гэж бурхан асуухад
Бяцхан сүнс хэсэг дуугуй сууж байснаа “Надад маш олон санаа байна!” гэж чанга дуугаран “Тусч байх онцгой, өглөгч гэдэг бас онцгой, нөхөрсөг байх онцгой. Бусдыг гэсэн сэтгэлтэй байх бас онцгой!” гэв.
“Яг тийм!” бурхан санал нэгдэн “чи тэр бүгд байж болно, эсвэл аль нэг хүссэн талаараа хүссэн үедээ байж болно. Энэ чинь л Гэрэл байхын утга учир.”
“Би юу байхыг хүсч байгаагаа мэдэж байна!” гэж бяцхан сүнс сэтгэл нь хөөрөн чангаар зарлав. “Би ‘энэрэнгүй’ байхыг хүсч байна. Энэрэнгүй байх чинь онцгой биз дээ?” гэж асуухад
“Өө тэгэлгүй яахав,” хэмээн Бурхан Бяцхан сүнсийг тайвшруулан “Тэр чинь маш онцгой.” Гэж хэлэв.
“Болж байна, би нигүүлсэнгүй байхыг хүсч байна. Би тийм байхыг мэдэрмээр байна.” гэж Бяцхан сүнс шийдлээ.
“Сайн байна, гэхдээ чиний мэдэх ёстой нэг зүйл байна.” Гэж Бурхан хэлэв.
Бяцхан сүнс тэвчээр нь алдарч эхлэн нэг зүйл хийхэд ямар нэгэн саад гарах юм гэж бодлоо.
“Тэгээд юу юм бэ?” гэж санаа алдан асуув.
“Уучлах хэн ч байхгүй байна шүү дээ.”
“Хэн ч байхгүй гэж үү?” хэлсэн үгэнд итгэж ядан асуухад
“Хэн ч алга аа!” Бурхан хариулаад “Миний бүтээсэн бүхэн төгс. Чамаас жаахан ч гэсэн доогуур төгс бус сүнс ганц ч байхгүй. Эргэн тойрноо хараач” гэв.
Бяцхан сүнс сая л өөрийг нь хүрээлэн маш олон сүнс цугларсан байхыг анзаарав. Тэдгээр сүнсүүд Бурханы орны алс холоос өнцөг булан бүрээс Бяцхан сүнс Бурхан хоёрын хооронд яриа болж буйг сонсоод юу ярьж буйг мэдэхээр ирсэн байжээ. Тэрээр эргэн тойрноо хараад өөрөөс нь төгс бус ганц сүнс байхгүйг олж харлаа. Өөрөөс нь доогуур төгс бус, үзэсгэлэнтэй бус, гайхалтай бус ганц ч сүнсийг олж харсангүй. Тэднээс бүгдэнгээс нь маш хурц гэрэл цацарч байсан учраас Бяцхан сүнс арай ядан тэдэнрүү харж чадаж байв.
“Хэнийг уучлах юм бэ?” гэж Бурхан асуув.
“Өө, энд хөгжилтэй зүйл алга!” хэмээн Бяцхан сүнс амандаа бувтнан “Би нигүүлсэнгүй нэгэн байхыг хүсч байна. Нигүүлсэнгүй байх ямар байдгийг мэдрэхийг хүсч байна.” Гэв.
Энэ үед Бяцхан сүнс гунигтай байх ямар байдгийг мэдэв. Гэвч яг тэр агшинд нэгэн Нөхөрсөг сүнс олны дундаас урагш алхан гарч ирэн
“Санаа зовох хэрэггүй, Бяцхан сүнс минь, Би чамд тусалъя.” Гэв.
“Чи юу?” гэж Бяцхан сүнс бярлан асуув. “Яаж туслах юм бэ?” гэхэд
Хариуд нь Нөхөрсөг сүнс “Би чамд уучлах хэн нэгнийг өгье!” гэв.
“Чи чадна гэж үү?” гэхэд
“Мэдээж!” хэмээн Нөхөрсөг сүнс инээгээд “Би чиний дараагийн амьдралд чинь очин чамд уучлуулах нэг зүйл хийж болно.” Гэв.
“Гэхдээ яагаад? Яагаад ийм зүйл хийнэ гэж?” Бяцхан сүнс асуулаа.
“Чи ийм төгс! Өөрөөсөө хүчтэй гэрэл цацруулан хэлбэлзэж байгаа чамайг би арай ядан харж байна шүү дээ! Ийм байтлаа яагаад өөрийн хэлбэлзлийг бууруулан хүнд болохыг хүснэ вэ? чи нь одод дээр бүжиглэн Бурхны орноор бодлын хурдаараа эрх дураараа аялдаг чи өөрийгөө хүндрүүлэн тийм муу зүйлийг миний амьдралд хийхийг яагаад хүснэ вэ?” гэж асуухад
“Маш энгийн,” хэмээн Нөхөрсөг сүнс хэлэн “Би чамд хайртай учраас үүнийг хийх болно.” Гэв.
Бяцхан сүнс хариултыг сонсоод ойлгохгүй гайхсан харагдав.
“Бүү гайх, яг ийм зүйлийг чи миний төлөө хийж байсан шүү дээ. Санахгүй байна уу? Бид хамтдаа олон эрин зууны турш бүжиглэж, олон янзын газар хамтдаа тоглож байсан шүү дээ. Чи ердөө л үүнийгээ санахгүй байна.
Энэ бүгд чинь бид байсан. Хоёулаа хамтдаа Дээр бас Доор байсан, Зүүн бас Баруун, Тэнд бас Энд, Тэр үед бас Одоо чинь бид байсан. Бид эмэгтэй бас эрэгтэй, сайн бас муу, хэрцгий болон хохирогчид байсан юм.” Гэж Нөхөрсөг сүнс хэлэв.
Нөхөрсөг сүнс үргэлжлүүлэн “би чиний дараагийн амьдралд очин маш муу нэгэн болж чамд аймшигтай зүйл хийх болно, тэгснээр чи өөрийгөө Энэрэнгүй нэгнээр мэдрэх болно.”
Бяцхан сүнс “чи юу хийнэ гэж?аймшигтай байх болов уу?” хэмээн цухалдан асуухад
Нөхөрсөг сүнс “Өө бид нэг юм бодоод олчихно” гэж нүдээ ирмэн инээн хариулав.
Тэгснээ Нөхөрсөг сүнс чухал болон хувирч “чи нэг зүйлийн талаар зөв хэлсэн” гэж дуугаа намсган хэлэв.
“Юу билээ?” гэж Бяцхан сүнс мэдэхийг хүсэн асуулаа.
“Би тэрхүү тааламжтай бус зүйлийг хийхийн тулд хэлбэлзэлээ бууруулан хүнд нэгэн болох ёстой. Өөрөөсөө тэс ондоо хүн болж жүжиглэх ёстой болно. Харин чамаас оронд нь гуйх ганц гуйлт байна.” Гэхэд
Бяцхан сүнс “Өө юу ч байсан болно!” хэмээн дороо үсрэн дуулан “би энэрэнгүй болох нь, би энэрэнгүй болох нь!” гэж баярлан байв.
Бяцхан сүнс өнөөх сүнсийг маш дуугуй зогсож буйг хараад “Юу болов? Би чиний төлөө юу хийх вэ? Үүнийг хийж байгаа чи үнэхээр тэнгэрийн элч байх!” гэхэд
“Тэгэлгүй яахав, энэ Нөхөрсөг сүнс бол тэнгэрийн элч юм!” гэж Бурхан хажуунаас хэлэв. “Бид бүгд л тэнгэрийн элч нар! Санаж яв: би та нарлуу тэнгэрийн элчээс өөр юу ч илгээгээгүй.” Гэв.
Бяцхан сүнс Нөхөрсөг сүнсийн хүсэлтийг биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч “би чиний төлөө юу хийх вэ?” хэмээн асуулаа.
“чамруу дайрч хүчтэй цохих тэр үед ... чамд маш муухай санагдах тийм зүйлийг хийх үед ... яг тэр үед ...” гэж хэлэхэд
“Тэгээд?” гэж бяцхан сүнс яриаг нь таслан “тэгээд?” гэж асуув.
“Миний үнэн дүр төрхийг санаарай.” Гэж хэлэв.
“Өө тэгэлгүй яахав!” хэмээн чангаар “Би үргэлж чамайг яг одоо харагдаж байгаагаар чинь санах болно гэж амлаж байна!”гэв.
“Сайн байна, учир нь би маш сайн жүжиглэх тул өөрийгөө хэн гэдгээ мартсан байх болно. Хэрвээ чи намайг хэн гэдгийг маань санахгүй бол би өөрийгөө маш удаан хугацааны турш санаж чадахгүй байж магад. Тэгээд би өөрийгөө хэн гэдгийг мартбал чи ч мөн өөрийгөө хэн гэдгээ мартаж магад. Бид хоёулаа төөрч биднийг хэн гэдгийг маань сануулах өөр нэгэн сүнс бууж ирэх хэрэгтэй болно.” Гэж талбарлав.
“Үгүй, бид мартахгүй!” хэмээн бяцхан сүнс дахин амлав. “Би чамайг санана! Тэгээд намайг өөрийгөө мэдрэх боломж олгож байгаад чинь би талархах болно.” Гэлээ.
Ингээд тэд тохиролцоонд хүрч Бяцхан сүнс Энэрэнгүй гэсэн онцгой гэрэл байж үзэхээр яаран шинэ амьдрал өөд нисэн одлоо. Бяцхан сүнс өөрийгөө Энэрэнгүй байдлаар мэдэрч үзэхийг тэсэн ядан бас өөрт нь ийм боломж олгож байгаа Нөхөрсөг сүнст талархаж байв. Тэрхүү жүжгийн талбайд сүнс баяр баясгалан эсвэл уйтгар гуниг, ялангуяа уйтгар гуниг авчрах үед Бяцхан сүнс Бурханы хэлснийг бодож байв.
“Санаж яв, Би чамруу зөвхөн тэнгэрийн элч нарыг л илгээдэг.” Хэмээн Бурхан инээлээ.

Сэтгэгдэлүүд:

1. Ганхүү | 2009-10-25 19:54:06
Хүн болгон тэнгэрээс ирсэн тэнгэрийн элч байхнээ...
2. bolor (зочин) | 2009-10-29 13:50:02
mash olon zuil boduulsan ulger bn thx!
3. Shuudriin DusaL (зочин) | 2009-11-04 17:58:37
Shan ulger bna.... Bidnees gerel tsatsardag... ter gerliig ulam iheer tsatsruulahiin tul zov amidrah heregei.. Hun buhen tengeriin ilch, gerel bdag...Hun hunee hrlaj, oilgoj, hudnetgej, tusalj amidrah heregtei....
Amidral bol az jargaliin gerel...GEREL

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

SAVE THE WORLD