350 Уур амьсгалын хөдөлгөөний
Олон улсын өдөрт
2009 оны 10 сарын 24
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Еверестеес Цагаан хэрэм хүртэл дэлхийн залуус нэгдлээ
Уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг улс орны удирдагчдад шаардах үүднээс дэлхийн залуус нэгдэн олон улсын 350 хөдөлгөөнийг санаачилж, 2009 оны 10 сарын 24-нийг -350 Уур амьсгалын хөдөлгөөнийг Олон улсын өдөрт болгон зарлалаа.
Агаар мандалд агуулагдаж буй нүүрс хүчлийн хийн эслийн хэмжээг саяд 350 хэсэг болтол нь бууруулахад дэмжлэг үзүүлэхийг дэлхийн сая сая залуус шаардаж байгаа юм. Бид одоо 390 гэсэн хэмжээнд байгаа учраас л мөсөн уул хайлж, сая сая хүмүүс аль хэдийн уур амьсгалын өөрчлөлтийн хор уршигийг амсаад байгаа билээ.
Энэ өдөр дэлхийн 170 гаруй оронд 2000 гаруй үйл ажиллагаа зэрэг явагдаж түүхэнд урд өмнө нь байгаагүйгээр олон сая хүмүүс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Еверест оргилийн хайлж буй хэсэгт ч , устан алга болж буй далайн шүрийг аврахыг сануулж усан дор хүртэл 350 гэсэн энэхүү зорилготой тоог давтан илэрхийлсэн олон үйл ажиллагаа зохиогджээ. Үйл ажиллагааны төв нь Нью-Йорк хотын Таймс талбайд болсон бөгөөд НҮБ-ын байрны өмнө байрлуулсан том дэлгэцэн дээр дэлхий даяар зохиогдож буй хөдөлгөөний мэдээ зурагнуудыг орон нутгийн цагаар 3.50 цагаас эхлжээ. Уур амьсгалын үйл ажиллагааны олон улсын өдөр Шинэ Зеландад нар мандахад эхлээд нар жаргахад Гавай арал дахь Мауна Лоа-д сүүлийн үйл ажиллагаа болж өнгөрөв.
НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн ТУНЗА Зүүн Хойд Азийн Байгаль Орчны Залуучуудын Сүлжээний Монгол дахь зохицуулагч Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэн байгууллагын “Байгалийн төлөөх залуус” сайн дурын клубын гишүүд дээрхи үйл ажиллагаанд нэгдэж, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа ба боловсрол” төслийн дэмжлэгтэйгээр үе тэнгийн сургалт, мэдээллийн яармаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Дээрхи санаачлагыг Сайн Дурын ТББ-уудын Сүлжээнээс дэмжин “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сайн дурынхан” сарын аянаа энэ өдрөөр эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү аяны нээлтэнд тус сүлжээний гишүүн 33 ТББ-ын сайн дурын идэвхитэн гишүүд, дэмжигч залуус оролцох юм. Мөн Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Хүн Төвтэй Байгаль хамгаалал ТББ болон ”Ногоон сэтгүүлч” клуб дэмжиж, хамтран ажиллаж байна.






















Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: