Хүслэнт Аялгуу

Багш гэж хэн бэ?

Багш гэдэг бол гарал үүслээ мэддэг, энэ мэдлэгээ үүнийг эрж хайж байгаа хүмүүстэй дуртайяа хуваалцаж, энэ ажлынхаа төлөө төлбөр төлөөс авдаггүй хүмүүс. Тэд хамаг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч энергиэ энэ ертөнцөд зориулдаг юм. Ур чадварын энэ төвшинд хүрмэгцээ бид өөрсдийн уг гарлаа мэдээд зогсохгүй бас бусдад өөрсдийн жинхэнэ үнэ цэнээ таньж мэдэхэд нь туслаж чаддаг...
Багшийг шүтэн дагаж байгаа хүмүүс өөрийгөө жинхэнэ сайн сайхан, жинхэнэ гоо сайхан, жинхэнэ эрдэм мэдлэгээр бялхсан шинэ ертөнцөд хурдан олж авна. Гадна ертөнцийн бүхий л сайн сайхан, эрдэм ухаан хийгээд буянт үйлс нь жинхэнэ дотоод ертөнцийн маань тухай сануулахын тулд л байдаг юм. Сүүдэр тусгал нь хичнээн сайхан байлаа ч жинхэнэ юм шигээ тийм сайхан байж хэзээ ч чадахгүй. Гагцхүү жинхэнэ эд юм л гэрийн Эзэн болох сүнсийг маань хангаж чадна. (52)

Багш гэдэг бол Өөрийн жинхэнэ уг чанараа мэддэг, өөрийгөө Хэн гэдгийг ухаарч мэдсэн хүн юм. Тийм учраас Багш хүн Бурхантай, өөрсдийн маань дотоодод орших агуу их ухаантай харилцаж чаддаг. Чухам тийм учраас Тэрбээр энэхүү баяр баясгаланг Өөртэй нь хуваалцахыг хүсч буй хэн бүхэнд энэхүү сэргээгч хүч чадал, мэдлэг ухааныг дамжуулж чадна.

Чухамдаа, тодорхой утгаар хэлбэл бидэнд Багш байдаггүй. Гагцхүү шавь нар нь чадвараа өөрөө ухамсарлан ойлгож чадахгүй байгаа тэр үеийг хүртэл л, тэднийг удирдан чиглүүлэхийн тулд Багш хэмээн нэрлэгдэгсэд хэрэгтэй байдаг, ердөө л энэ үеийг хүртэл. Түүнчлэн бид гэрээ хэлцэл буюу тиймэрхүү зүйл байгуулдаггүй. Эцсийг нь хүртэл үргэлжлүүлэх ёстой гэсэн өөрөө өөртэйгээ хийсэн гэрээ хэлцэл танд байх нь мэдээж бөгөөд энэ нь өөрийн тань тусын тулд зүйл. Авшиг хүртэх нь та сүнснийхээ сүр жавхланг анх удаа ухаарч мэдэх агшныг л илэрхийлж байгаа юм, ердөө л энэ. (53)

Багш газар дэлхийд амьдарч байх цагтаа хүмүүсийн үйлийн үр, ялангуяа Багшид итгэдэг хүнийхийг, Багшид шавь бологсдынхыг бол бүр ч илүү ихээр өөртөө авдаг. Энэ үйлийн үрийг арилгаж үгүй хийх ёстой. Тийм учраас Багш амьдрах хугацаандаа шавь нарынхаа төлөө, хүн төрөлхтний төлөө бүхэлд нь зовж зүдэрч байдаг. Тэгээд энэ нь түүний бие махбод өвдөж зовдог. Тийм учраас бие нь өвдөж мэднэ, түүнийг эрүүдэн тамлаж, загалмайд цовдлон хадаж, гүжирдэн гүтгэж мэднэ. Ямар ч Багш иймэрхүү зүйлийг туулах ёстой болдог. Будда, Мухамед, Христ болон Дорно, Өрнийн өөр олон Багшийн жишээгээр та бүхэн үүнийг мэднэ. Тэдний хэн нь ч мөрдлөг хавчлагагүй, амар тайван амьдарч байгаагүй. Энэ бол Багш нар бүх хүн төрөлхтний төлөө өөрийгөө золиослодог гэж ярьдаг тэр зүйл гэж болно. Гэхдээ энэ ертөнцийн үйлийн үр бодитой /материаллаг/ учраас тэрхүү үйлийн үрийг устган арилгахын тулд Тэрбээр бие махбодтой байх үед л ингэх болмжтой. Хэрвээ та хүмүүсийг физик үйлийн үрээс нь аврахыг хүсвэл танд физик бие махбод хэрэгтэй. Тийм учраас хамаг л зовлон зүдгүүр, бэрхшээл хүндрэлийг өөртөө үүрэхийн тулд Багш бие махбодтой байх ёстой. (24)

Тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст туслах гэж Багш ертөнцөд оршиж байдаг. Үүний зэрэгцээ Тэрбээр ертөнцөд үл оршдог, ертөнц Түүнийг татдаггүй, Тэр ертөнцөд уягдаж хүлэгддэггүй, түүнчлэн Багш энэ ертөнцийн амжилт ололт, алдаа дутагдалд ч баригдаж хүлэгддэггүй. Исус алдар хүндийнхээ оргил үед яасныг та бүхэн үзсэн. Хэрэв үхэх ёстой л болсон юм бол тэр үхэхэд бэлэн байсан. Исус Өөрийнхөө үхлээр хувь заяатайгаа эвлэрэх гэж юу болохыг хүн зонд үзүүлсэн. Алдар нэр, амь настайгаа зууралдаагүйгээрээ тэр Бурхны хүсэл зоригт захирагдахыг сургасан. Бурхны хүсэл зоригийг үргэлж дагаж байхыг бидэнд сургасан билээ. (27)

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

SAVE THE WORLD