Хүслэнт Аялгуу

“Амьд судрын удирдлаган дор бясалгах нь”

Их Багш Чин Хайн 1988 оны 6-р сарын 19-нд

Тайванийн Юүйланд тавьсан

“Амьд судрын удирдлаган дор бясалгах нь” лекц.


Эхний өдөр бол бид нэг нэгнээ ч таньдаггүй байсан шүү дээ. Хоёр дахь өдөр бол нэг нэгнээ таньдаг болсон. Гурав дахь өдөр нь бид нэг нэгэндээ дуртай болж тэгээд нэгнээ ойлгож эхэлнэ дээ. Гуань Инь Аргын талаар бодолцож үзэх юм бол, бид үүнийг сайн оюун санааны бясалгал дадал гэж мэдэж байдаг ч гэсэн яаж бясалгахаа мэддэггүй.

Бид үүнийг “арга” гэж хэлж байгаа ч гэсэн, ямар нэгэн дан ганц арга гэж байдаггүй. Тийм учраас бүх сударт үүний талаар бичиж үлдээсэн юм байдаггүй. Иймээс 6-р үеийн Их Багш Хүй Нэн энэ аргыг “үл үзэгдэх арга” гэж нэрлэдэг. Ананда Махакасиапагаас Шагжамуни Будда түүнд ямар арга заасныг асуухад Махакасиапа юу ч хэлээгүй байна. Тэр зүгээр л Анандад явж шатар тоглоё гэж хэлсэн. Энэ үед Ананда хоёр дахь залгалмжлагч болсон байна. Махакасиапа бол Шагжамуни Буддагийн эхний залгамжлагч. Ананда энэ асуултыг асуухад тэр хоёр дахь нь болж чадсан. Гэвч өнөөдрийн Зен бясалгагч нар чулуут талбайг ажиж, олон олон төстэй асуултуудыг асуудаг байна. Тэд яагаад Шагжамуни Буддагийн залгамжлагч нар болж болохгүй вэ?
Яагаад гэвэл бид Анандаас огт өөр байдаг, бид чинь бүр маш олон асуултыг асууж байдаг. Тэдний арга барил нь Анандагийн сурсан зүйлээс өөр юм. Бид оюун санааны жинхэнэ бүлгийн Дармагийн удмын хүнийг олж түүнээс суралцах хэрэгтэй. Зөвхөн тэр үед л бид энэ “үл үзэгдэх аргыг” олно. Яагаад гэвэл энэ нь арга байхгүй арга юм. Ийм учраас “үл үзэгдэх арга” гэж нэрлэдэг. Энэ үл үзэгдэх ч гэсэн бид үүнийг сурч, бас бясалгаж болдог. Энэ их авцалдаагүй ба ойлгоход бэрхтэй юм. Түүнчлэн, эртнээс нааш одоог хүртэл маш олон хүн бясалгал хийж байгаа ч гэсэн зөвхөн цөөхөн хэдхэн нь л Тао-д хүрч чадсан. Түүнчлэн, дэлхийг нэг хар л даа. Маш олон хүмүүс Зен бясалгалыг хийж байна, их олон хүн Ариун Орны аргыг бясалгаж байна, их олон хүн судар ном уншиж, Буддаг тахин шүтэж байна, их олон хүн маш олон янзын бясалгал хийж байна, гэвч тэд үхэж төрөхийн хүрднээс ангижирч чадаагүй нь тодорхой юм. Дэлхий дээр улам их төрөлхтөнүүд үүсэж, улам их хүмүүс байсаар байна. Энэ бүхэн нь бид нар жинхэнэ “үл үзэгдэгч арга” бясалгаагүйгээс болсон. Энэ үе удам нь цусан төрлөөс ялгаатай,цусыг бол цохилтыг нь шалгаад өвчтэй байна уу үгүй юу , эрүүл байна уу гэдгийг мэдэж болдог. Энэ үе удам нь мөн л үл үзэгдэх үе удам байдаг юм. Үл үзэгдэх гэдэг нь сонин байдаг. Бид яаж үл үзэгдэх юманд хүрэх вэ тийм ээ? Энэ нь зөвхөн энэ материаллаг ертөнцөд үл үзэгддэг. Гэсэн ч энэ ертөнцийн бүх зүйлс үл үзэгдэх хэлбэртэй юм. Үл үзэгдэх ертөнцөд энэ нь “үзэгддэг” юм. Тиймээс энэ нь үл үзэгдэх ч гэсэн үл үзэгдэгч биш юм. Бидний ертөнц хэлбэр дүрстэй байдаг, гэвч тэд жинхэнэ хэлбэр нь биш юм. Тиймээс Зүрхэн Сударт үүнийг “ хэлбэр дүрстэй байх нь хоосноос ялгаагүй, хоосон байх нь хэлбэр дүрстэй байхаас ялгаагүй” гэж тэмдэглэсэн байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл хэлбэр дүрстэй,дүрсгүй байх нь адил бөгөөд, харагддаг байх нь үл харагддагтай адил гэсэн үг юм. Яагаад ижил гэж? Ихэнх оюун санааны бясалгагчидад энэ нь ойлгоход их хэцүү. Бид зөвхөн эдгээр үгэнд итгэж болох юм. Бид үүнийг ойлгож үл чадна,яагаад гэвэл бид “хэлбэр дүрстэй байх нь хоосноос ялгаагүй” гэсэн түвшинд хүрч чадаагүй байгаагаас болсон. Яагаад хэлбэртэй байх нь хоосноос ялгаагүй вэ? Яагаад харагдахгүй нь харагддагтай адил гэж байгаа вэ? Хэрэв бид Гуань Инь Аргаар бясалгавал бид жинхэнэ “дүрстэй нь хоосноос ялгаагүй” гэдэг түвшинд хүртэл бясалгаж чадах юм. “Дүрстэй байх нь хоосноос ялгаагүй” гэдэг нь үг хэл хэрэглэхгүй гэсэн үг. Бид яагаад “дүрстэй байх нь хоосноос ялгаагүй” гэдэг вэ? Бид яаж энэ түвшин болох “дүрстэй байх нь хоосноос ялгаагүй”-д хүрэх вэ? Жишээ нь, манай зарим шавь нар, Гуань Инь аргын бясалгагч нар, тийм ч удаан бясалгаагүй ч, тэд зүгээр л авшиг хүртээд хэсэг хугацааны дараа, нэг хоёр сарын дараа гэхэд тэд “дүрстэй байх нь хоосноос ялгаагүй” түвшинд хүрдэг байна. Та энэ түвшин болох “дүрстэй байх нь хоосноос ялгаагүй “ түвшинд хүрэхэд та намайг энд сууж байхыг харсан ч сууж буй хүн байхгүйг харах болно.

Үргэлжлэл бий ...

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

SAVE THE WORLD