Хүслэнт Аялгуу

Өөрсдийгөө болон гариг дэлхийгээ аврахын тулд цагаан хоолтон болцгоо.

"Багш Шавийн Шүтэлцээ нэвтрүүлэг
Төгс Гэгээрсэн Их Багш Хайтай хийсэн ярилцлага
Олон орны цугларалт 2-р сарын 21, 2009 он


SM: Би дөнгөж сая нэг эгчээс сонслоо л доо, тэр хэлэхдээ бид хонгил ухаж болно гэж байна. Санаж байна уу? Би мэдээллийг уншаагүй ч би итгэлтэй байна, та нар ухаж болно.
Хөлсөөр хийлгэж болно. Америкт хэзээний бэлэн болсон хонгилнууд байгаа. Нэг номын эгч надад дөнгөж сая хэллээ. Та нар емэйлээр захиалж, зээлийн картаар ч төлж болно.
Би түүнээс,”Дэндүү жижиг тэгээд тав, зургаахан хүн тэнд амьдарч чадах уу? гэхэд тэр “Тийм ээ, түр зурдаа 10 жил амьдарч болно” гэсэн. Би хариуд нь “Тэгээд 10 жилийн дараа яах юм бэ” гэв. Магадгүй тэр компани нь бүр байхаа больж болно. Тэгээд бүх ачаа тээвэрлэлтийн онгоц, бүх онгоцнууд бүгд байхгүй болж бүх усан онгоцнууд байхгүй болчихоор бид яаж дараагийн 10 жилдээ зориулж хонгил хийлгэх юм бэ?”

За яахав, бид хэрвээ 10 жилийн дараа амьдарч байвал ч яахав. Хийний багнууд байгаа, мөн хонгил, гаражийн хэмжээтэй жижигхэн хонгил байгаа. Тэд хэлэхдээ гаражин дотроо ухах гэж байгаа гэсэн. Бурхан минь! Тэд юугаа боддог байна. Тэд үнэхээр сайн бэлдэцгээсэн байна шүү. Намайг гайхуулж орхилоо. Тэд яагаад бүр илүү сайн бэлдээгүй юм бэ? Зүгээр л цагаан хоолтон болоод. Магадгүй тэд цагаан хоолтон болохыг хүсэхгүй байгаа учраас хонгилоо зарахыг хүсэж байгаа байх. Би сайн мэдэхгүй байна л даа. Сайн муу тал байгаа л байх. Хэрвээ хүн бүр цагаан хоолтон болчихвол хонгил огт хэрэггүй болно.
Хонгил дотор хэдийнээ бүгдийг хийчихсэн гэж дуулсан. Та нар хүнсээ хадгалах зоорь хийгээд 5, 6-лаа нэг хонгилд амьдарч болно. Яахав, мэдээж болно. Тэгээд та нарын хийх зүйл ердөө л суугаад л унтаад л, тэгэхээр бүр 10 хүн ч гаражийн дайтай газар орчих юм байна. Тэгээд тэндээсээ та нар өдөр болгон гарч явж болно. Хүссэн газарлуугаа явж болно, эргэж буцаад л зүүн баруун тийш. Өдөр болгон зүгээр яваад л идээд тэгээд яваад л, лаазалсан хоол идээд л. Би хэлсэн шүү дээ, хөгжилтэй байх болно, эцэст нь эрх чөлөөтөй болж. Хэрвээ та нар хангалттай мөнгөтөй бол 40.000, 50.000 байвал та нар иймэрхүү хонгил худалдан авч болно. Бэлэн байцгаа. Тэндээ хоол хүнсээ хийчих. 10 жил гэдэг, дэндүү урт байна, хэрвээ тийм удаан амьдарч чадах бол шүү дээ. Бидний ихэнх маань дундаас дээш настай тэгээд дахиад арван жил амьдарч чадвал сайн хэрэг. Энэ чинь хэдийнээ урт амьдарсанд тооцогдоод байгаа шүү дээ тийм үү? Муугүй л санаа байна. Би хэдэн хонгил захидаг юм билүү. Өөртөө нэгийг, туслахууддаа нэгийг, ноходдоо бас нэгийг. Тэр хэлэхдээ бас цэргийн үйл ажиллагаанд эсвэл НАСА-д хэрэглэдэг хорт хийн баг байгаа гэсэн. Би түүнээс нохдод зориулсан баг байгаа юу гэж асуусанд тэр “Байхгүй одоохондоо мэдэхгүй” гэсэн. Тэд нохдын баг хийсэн гэдэгт итгэлтэй байна учир нь НАСА, ихэнхдээ тэд хэрэглэхдээ- цагдаа эсвэл цэрэгт- нохдоор юм үнэрлүүлэх гэж дагуулж явдаг учир нохдод баг өгдөг байх. Тэгэхээр юу гэхээр, хүмүүс цагаан хоолтон болно гэж би найдаж байна, тэгэхгүй бол бид хэдийгээр хонгил ухсан ч яаж тэнд чинь амьдрах юм бэ? Хонгил чинь яг гараж шиг газар доор байдаг жижигхэн зүйл.
Мэдээж та нар томыг хийж болно эсвэл олон хонгилуудыг хооронд нь холбоод; гэхдээ тэр нь чухал биш гол нь тэндээ хашигдсан мэт л байх болно.Та нар яаж тэсэх юм бэ? Гэнэтийн үед энэ яахав байж болно, харин 10 жил тэнд амьдрана гээд боддоо! Бурхан минь!
Авс байвал арай дээр ядаж л хүн тус бүрт байна, хонгилд бол харин 4, 5 хүн нэгийг хуваана. Хонгил болон хорт хий байсан байгаагүй үүгээр асуудлаа шийднэ гэж байхгүй.
Та нар тэр зүйлийг бүтэн өдөржингөө зүүнэ гээд төсөөлөөд үз дээ? “Оддын дайн” шиг л.
Тэр киног санаж байна уу, та нарын дуртай Оддын Дайн, баг зүүчихээд яриад байдаг?
Энэ л яг болох гээд байх шиг байна. Яг л машин шиг ярьдаг залууг үзсэн үү?
А(эм): Вадер, Дарт Вадер.
SM: Би сайн үзээгүй л дээ гэхдээ ерөнхийд нь мэдэж байна. Би үйл явдлын талаас нь эсвэл энэ тэндээс нь үзсэн байх; хүн болгон мэддэг шүү дээ, тэгэхээр би мэдэж байна, гэхдээ тэднийг нэрээр нь мэдэхгүй юм байна. Амандаа том баг зүүсэн урт хошуутай тэгээд түүгээрээ ярихлээр яг л машин шиг инээдтэй дуу гаргаад. Магайдгүй ирээдүйд хүмүүс түүн шиг харагддаг болох байх; Энэ ч одоо зохиомол байхаа больсон шиг байна. Аймшигтай. Ганц хэрчим махаа хаячихад юу нь тийм хэцүү байна? Тэгээд одоо бидэнд байгаа зүйлс маань үлдэх болно учир нь бид одоо ч үүнийг зогсоох боломжтой байгаа. Хэдийнээ бохирдчихоод байна, агаар, далай энэ бүгд. Харин бид зогсоож чадвал улам дордохгүй. Тэгээд хэрвээ бид үнэхээр аврагдахыг хүсч, энэ хүчтэй хүслээ хайрын үйлтэй хослуулвал бид ач тусыг олж чадах болно. За юу ч болсон бид юу хийж чадах вэ? Дэлхий хэдийн их том. Бид дэлхийг их жижигхэн гэдэг гэтэл энэ тийм ч жижиг биш, тийм биз? Энэ жижигхэн л дээ, харин хүмүүсийн санаа бол том, бид бүгдтэй нь ярилцаж чадахгүй. Бурхан минь, хүмүүс юу хийгээд байгааг ойлгохгүй байна. Энэ үнэхээр тулгамдсан зүйл гэтэл хүмүүс хангалттай хурдан хөдлөхгүй байна. Хэрвээ би л байсан бол, би хөдлөх байсан, өөрчлөх байсан. Энэ тийм хэцүү байна гэж үү?

Эх дэлхий, цорын ганц газар орон орон гэр, үр хүүхдээ алдахаас хэцүү зүйл байна гэж үү? Бурхан минь, Би үүнийг ойлгохгүй байна. Үүнийг ойлгоход маш амархан, маш логиктой шүү дээ. Хүн бүрт бүх баталгааг нь хэлсэн байгаа. Зүгээр л нэг “Их Багш Чин Хай, оюунлаг хүн, тэрээр үргэлж л амьтдыг хамгаалж байдаг.” гэх төдийд биш.
Энэ чинь хорт хий, түүнтэй холбоотой асуудал, түүний нөлөөн дор гарч ирэх асуудал. Бас дэлхийн дулаарлыг зогсоох асуудал. Энэ үнэхээр тулгамдаад байна гэтэл хэн ч хөдлөхгүй юм, эсвэл би тэрийг нь мэдэхгүй байгаа юмуу? Бүгд хөдөлцгөөж байгаа
биз дээ? Хийж байгаа юу?
А(эм): Хийж байгаа, гэхдээ удаж байна, Их Багшаа.
SM:Дэндүү удаан байна. Үнэн шүү.
А(эм): Би илүүг хийж чадна.
SM: Илүүг хийж чадна гэнээ? Жишээ нь юу?
А(эм): Сурталчилгаа.
А(эм): Захиа бичээд.
SM: Захиа бичнэ гэнээ? Тэгвэл хийж үзээрэй. Хэрвээ хийж чадна гэдгээ мэдэж байгаа бол хийгээрэй. Тэгвэл гэртээ хариад захиагаа бич. Чадах чинээгээрээ олныг бич.
А(эм): Их Багшаа таны хэлснээр, номын ах эгч нар гадуур ухуулах хуудас тарааж байгаа.
Тэгэхээр өдөрт 5-10 хуудсыг ойр хавьд байгаа хүмүстээ байгаа нутаг дэвсгэртээ тарааж байгаа Тэгэхээр өдөр болгон дээд тал нь 10-ыг тараахад нэг жилийн туршид олон хүнд хүртээж чадна.
SM: Тийм, тэгэлгүй яахав.
А(эм): Хүн бүр л...
SM: Хэдийг ч байсан болно, тийм.
А(эм): Тийм ээ, заавал том боодлоор нь барьж тараах шаардлага байхгүй. Зүгээр л хүн бүр
10 хуудас аваад л, номныхоо завсар хавчуулаад дэлгүүр ч юмуу өөр хаа нэгтээ явж байхдаа бусдад тараагаад өгч болно.
SM: Тийм ээ. Би ч хүртэл ухуулах хуудас авч явдаг. Өмнө нь би хаа явсан газраа тараадаг байсан, зоогийн газар, зочид буудал гэх мэт чадах болгондоо өгдөг.
А(эм): Гэхдээ та ажил ихтэй завгүй байдаг, харин бид тийм их ажилтай биш, тиймээс бид үүнийг хийж болно, ийм амархан ажил, хуудсаа авч яваад л хүмүүст өгнө. Бид хийх ёстой.
SM: Та нар ажилдаа явж байхдаа хэн нэгэнтэй таарч л таарна. Машинаа зогсоохоор, хажууд чинь бас машин байна. Цонхоо онгойлгоод “Сайн уу.” гээд л өгчих. Эсвэл автобусаар явбал, буухаасаа өмнө, бүгдэд нь тараагаад өг. Тэд авах болно. Ямар ч гарз хохирол байхгүй, хүмүүс авах л болно
А(эм): Их Багшаа надад нэг ийм зүйл тохиолдсон. Бидэнд машин дээрээ наадаг жижигхэн наалтууд байна шүү дээ, “Цагаан хоолтон болж, ногоон орныг цоцлоо” гэсэн? Нэг өдөр, нэг залуу миний хажууд зогсоод чагнаалдаад надруу гараараа дохиод, тэгэхээр нь би цонхоо онгойлготол, тэр “Би цагаан хоолтон, бас байгалаа хамгаалдаг. Наадах чинь юун тухай юм бэ?” гэсэн. Тэгэхээр нь би түүнд ухуулах хуудаснаасаа өгөхөд тэр “Гайхалтай! Маш их баярлалаа.” гэсэн. (SM: Харж байгаа биз?) тэгээд тэр яваад өгсөн.
SM: Хүмүүс өөрсдөө асуудаг юм. Хэрвээ машин дээр чинь “Би цагаан хоолтон мөн байгалаа хамгаалдаг” эсвэл “цагаан хоолтон ба байгалаа хамгаалдаг” гэсэн байвал хүмүүс гайхаж юун тухай болохыг нь асуудаг. Тэдэнд өгөх ч шаардлага байхгүй, өөрсдөө хүрч ирж асуудаг. Гэхдээ та нар бүгд гарах хэрэгтэй. Би ганцаараа дийлэхгүй. Та нар намайг бодвол хүмүүстэй илүү харьцаатай байдаг.
А(эм): Их багшаа, өмнөд африкт, бичиг үсэг тайлагдсан 1.4 сая хүн л SMTV-ийг үзэх боломжтой байдаг. Тиймээс бид DVD хийж ухуулах хуудастайгаа хамт тараах гэсэн юм.
Интернэт ашигладаггүй болон DSTV байхгүй хүмүүст бичлэг хийсэн материалтайгаа хамт тараахыг хүсч байна, учир нь ихэнх хүмүүс DVD тоглуулагчтай байдаг.
SM: Тэгэж бас болно, хэрвээ хийж чадах юм бол. Цаг уурын өөрчлөлт болон цагаан хоолны талаар багахан танилцуулга хийхэд л юутай сайн хэрэг вэ? Та нар юу л хийж чадна зүгээр ээ. Аливаа бүхнийг хийх олон арга байна. Хүмүүс маш үхмэл байна, маш идэвхгүй, зүгээр л хөдлөхийг хүсэхгүй байна. Ийм л зүйл Марс дээр тохиолдсон юм. Хүмүүс нь бас иймэрхүү л байсан. Хүмүүсийн ойлгохгүй байгаа зүйл бол тэд хөдлөхгүй бол бүхнээ алдаж, дараа нь хэн нэгнийг буруутгахад дэндүү оройтсон байх болно гэдэгт байгаа юм. Бидэнд сэрэмжлүүлж байгаагүй юм шиг л. Бидэнд сэрэмжлүүлж байгаа. Бид бүх цонхнуудаа битүүлчихнэ.
Шумбадаг онгоц худалдаж авна. Завин дээр та нар ядаж хэдэн өдөр илүү амьдарна энэ чинь санадаг хэрэг шүү. Хүнс чинь дуусах хүртэл шүү, учир нь бүх зүйл живчих юм бол хүнсээ хаанаас олох юм бэ? Хүнсний дэлгүүрүүд хаагдчихна. Аж ахуй эрхлэгчид байхгүй болчихно. Тэгэхээр та нар 10 жил тэр хоргодох байрандаа амьдарч чадлаа ч 10 жилийн дараа яана гэж? Юу гэж байгааг ойлгож байна уу? Аж ахуй талаас нь ярихад баталгаатай биш байгаа биз? Хүмүүс орчин үед техникт найддаг болсон. Тэд “Яахав, СО2 –ыг багасгахын тулд дугуй унаж, машин унахгүй үүнийг, тэрийг хийхгүй, гэрлээ унтрааж, байж болох бүх зүйлээ унтраана, гэвч үүнд найдаж болохгүй. Магадгүй түр зуур л аргацаана. Магадгүй нэг, хоёр сар л сунгана, эсвэл нэг хоёр жил. Хэр удаан сунгагдах вэ? Бүр улам л дордуулна. Яагаад зүгээр л цагаан хоолтон болчихгүй гэж? Цагаан хоолтон болж, байгалаа хамгаал. Эхлээд цагаан хоолтон болоод дараа нь байгалаа хамгаал. Бидэнд цаг байна. Бидэнд цаг байна. Өөрөөр бол би юу ч хийж чадахгүй нь. Нээрэн шүү. Хүүхэдтэй хүмүүс хүртэл яаж ямар нэгэн юм хийлгүй зүгээр суудаг байнаа гэж би гайхдаг. Зөвхөн бид ч биш, хүн болгон засгийн газартаа захиа бичин юу хийх ёстойг нь хэлэх хэрэгтэй. Нийт хүн амтай харьцуулахад манай групп бол маш жижигхэн.
Бусад нь ч мөн адил засгийн газартаа захиа бичин бодлогоо өөрчлөх, эсвэл хооллолтоо өөрчлөх хэрэгтэй гэж бичих хэрэгтэй. Ингээд л болоо. Их хялбархан. Та нар байраа сольж болно. Машинаа сольж болно. Хивсээ үе үе сольдог яагаад хооллолтоо сольж болохгүй гэж? Энэ тийм хэцүү гэж үү? Магадгүй засгийн газар, хүмүүс хаа нэгтээ нэг юм хийж л байгаа байх, гэхдээ дэндүү удаан байна. Бидэнд ингэж хөдөлж ядах цаг байхгүй.
А(эм): Хэрвээ энэ дэлхий дээр хүн төрөлхтөн байхаа больвол Дэлхий дээд түвшний гариг болж чадах уу?
SM: Дэлхий бол ой мод төдий ч биш, далай төдий ч биш. Дэлхий бол төрөлхтөн.
Тэгэхээр Дэлхий энэ бүх төвөг болсон зүйлсээ сэгсэрч хаяхыг оролдож байна. Тиймээс л ийм их гай гамшиг бидэнд тохиодоод байгаа юм. Гэхдээ тэр доошлохгүй ээ. Түүнийг бид яаж ч чадахгүй. Дэлхий бидэнд өгч өгсөөр, өгсөөр л байдаг тиймээс тэр мэдээж дээшилнэ.
Харин бид л өөрсөддөө санаа зовох хэрэгтэй. Хэрвээ бид дэлхийгээ сүйтгэж, байгал орчноо сүйтгэх юм бол хамгийн түрүүнд бид л явах болно, хоёрт, сүнсний тал дээр ярьвал бидэнд буян байхгүй тул бид илүү дээшилж чадахгүй.
Бурхан танд хүрч чадна. Харин та нар нүдээ нээж харах ёстой. Сохор хүнд бол нар байгаад нэмэргүй. Хэдийгээр тэр хүн задгай талбайд зогсоод нар түүний дээрээс ээж байлаа ч тэр түүнийг олж харж чадахгүй. Хэрвээ чи сохор биш бол цонхны цаана байшин дотор байлаа ч нарны туяаг харж нар байж л байдгийг мэднэ.
Чи бүр шагайгаад харсан ч болно. Хичнээн хааж хучсан байлаа ч гэсэн жижигхэн нүхээр хараад “Хөөх, нар тэнд байна” гэж хэлнэ. Харин сохор хүн бол бүтэн өдөржингөө онгорхой цонхоор шагайсан ч нарыг олж харахгүй. Чи түүнд нар тэнд байна гээд хэлээд байсан ч тэр бүр ямар харагддаггийг нь ч мэдэхгүй. Тэр хар багаасаа л сохорсон бол юу яриад байгааг чинь ч ойлгохгүй. Хэрвээ зөвхөн хий бол магадгүй 100 жилийн дараа бид гарч ирж болно, эсвэл 20 жил; хир их хэмжээтэй эсвэл ямар хий гэдгээсээ л шалтгаална.
Харин хий цаг уурын өөрчлөлтийг дэгдээж, халуун болбол бүх мод ургамлууд үхэх болно. Тэгээд модгүй болж, бороо хур бага орж, мод цөөтөй, хур багатай, байвал бид газар дээр амьдарч чадахгүй болно, хүчил төрөгч байхгүй болно шүү дээ.
Сүүлийн үед Америкт цаг уурын өөрчлөлтөөс болж олон мод сүйдэж байна. Моднууд ямар нэгэн шалтгаанаар, өвчлөөд ч юмуу зүгээр л үхэж байна. Учир нь дэндүү халуун болохоор яг хүмүүсийн адил тэд өвдөж үхэцгээдэг. Эсвэл олон шавьж, цох хорхойнуудаас болж, жишээ нь Канадад, олон ой моднууд хатаж сүйдэж үгүй болсон.
Одоо ижилхэн үзэгдэл Америкт болж байна, хэрвээ энэ янзаараа үргэлжилвэл ой мод үлдэхгүй нь. Зүгээр л ойр хавьд байгаа засаж янзалсан моднуудыг хараад зүгээр байгаа юм байна гэж хүмүүс боддог; гэтэл өөр газруудад тийм ч сайнгүй байна, ирээдүйд энэ хавьд ч бас сайнгүй болж магадгүй. Аймшигтай...

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

SAVE THE WORLD