Арга— Билэг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ.Техас. Хюьстон. 1993 оны 11 сарын 14
(Эх нь Англи хэлээр)


А: Арга билэг буюу сайн муу, зовлон шаналалаар энэ амьдралд тэнцвэрт байдлаа хадгалах боломжтой юу?
Б: Тиймээ, бололгүй яахав. Энэ дэлхийд амьдарч байгаа учраас бид үүнийг одоо л хийх ёстой. “ Би үүнээс тэр чигтээ зугтаалаа.” гэхэд дэндүү оройтсон болохоор бид зовлонг арга билгийнхээ нэгэн хэсэг, эерэг сөрөгийн тэнцвэр болгон хүлээж авах хэрэгтэй. Гэсэн хэдийч, нэн тэргүүнд ирээдүйдээ муу үйл үр хураахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, дэргэдэх хүнээ бүү зовоо. Мөн бясалгал, Бурханыг зөв бодох зэргээр өдөр тутмын амьдралдаа эерэг сэтгэлийн хүч улам нэмж урьдны үйлийн үр дагаварыг багасгана. Үнэндээ, юм бүхэнд арга зам байдаг.
А: Та анима ба анимус—  бидний  доторхи эв зохицол болон тэнцвэрт байдлыг хадгалагч, дотоодын эр эм сүнс байдаг гэдэгт итгэдэг үү?

Б: Тэр чинь бидний эерэг сөрөг хүчин гэж нэрлэдэг зүйл. Тиймээ, эм нь сөрөг хүч бөгөөд сул дорой идэвхгүй хөшүүн аливаа юмс үүнд хамаарна. Нөгөө талаар, жаахан нөхөрсөг, хүчтэйг нь бид эерэг гэж нэрлэдэг. Хүмүүс үүнийг бүтээх хүч гэх мэтчилэн янз янзаар нэрлэдэг: үнэндээ үүнийг бас сөрөг ч гэж хэлдэг. Гэлээ ч үүнд дагалдах нөлөө бий учир нь та бүтээгдсэн л бол нэг өдөр бас устгагдах ёстой. Гэвч, арга билэг хоёр тэнцвэртэй байх үед та энэ орчлон ертөнцөд тэнцвэртэй, эв зохицолтой, тийм их зовлон амсахгүй байж чаддаг юм. 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. батзоиг (зочин) | 2010-09-10 18:35:35
Арга билэгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгж тусална уу?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.